МАН-ын бүлэг дөнгөж сая хаалттай хуралдаж бүлгийн дэд даргаараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгосон байна. Учир нь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Д.Оюунхорол БОАНХ-ийн сайдаар томилогдсон учир түүний орны хүнийг сонгох шаардлага гарсан юм. Д.Хаянхярваагийн хувьд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон, Сангийн сайдаар ажиллаж байсан гишүүн билээ. Мөн түүнийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Учир нь МАН-ын бүлэг түүний нэртэй бланктай цаасан дээр Засгийн газрыг огцруулах өргөдлийг өгсөн юм. Мөн тэрбээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эсрэг баримтуудыг дэлгэснийхээ хариуд хуулийн байгууллагад дуудагдаад байгаа билээ.
Т.Энхэлээ
























































Сэтгэгдэл (2)