Аюулгй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулав. Ингээд тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг сонгох санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн санал нэгтэй дэмжлээ.Мөн өчигдөр хуралдаанаар тус Байнгын хорооны 2014 оны ажлын тайланг хэлэлцсэн юм. Тус байнгын хороо тайлангийн хугацаанд 30 удаа нийтдээ 23.12 цаг хуралдаж, давхардсан тоогоор 50 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээрийн дотор хуулийн төсөл 34, УИХ-ын тогтоолын төсөл 17, зөвшилцсөн 12, яам, агентлаг, харъяа байгууллагын танилцуулга, мэдээлэл 9, Байнгын хорооны болон ажлын хэсгийн танилцуулга 4, төлөвлөгөө, тайлан 2-ыг тус тус боловсруулж гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаас нийт 39 санал, дүгнэлт, 11 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасны зэрэгцээ зөвшилцсөн асуудлын талаарх 12 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлжээ.
























































Сэтгэгдэл (14)