Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг ямар үнээр хямралаас гарахаа тооцож үзсэн үү?

2014-12-24
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганд хэлсэн үг одоо ч шуугиан дэгдээж багагүй маргааныг дагуулсаар байна.
    Untitled-2Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганд хэлсэн үг одоо ч шуугиан дэгдээж багагүй маргааныг дагуулсаар байна. Нэг хэсэг нь түүний хэлсэн үг, хэрэгжүүлэх бодлогыг зоригтой шийдмэг алхам гэж үнэлж байна. Түүний төсвийн хэмнэлтийн бодлогын үр дүнд төрийн албан хаагчдын тоо 12 мянгаар зөөрч, хавтгайрсан халамж цэгцэндээ орж, албан тасалгааны том барилгуудыг эмнэлэгийн зориулалтаар ашиглаж эхлэж гэх мэт зайлшгүй хийх ёстой ажил биеллээ олох боломжтой. Мэдээж хэрэг төсвийн хэмнэлтийн эдгээр алхмууд нь нэлээдгүй шүүмжлэлийг дагуулж байгаа. Юуны түрүүнд ард түмэн бэлэн мөнгө амалсан, бүхнийг төрийн мэдэлд ард түмний нэрээр булаан төвлөрүүлдэг арга барилтай популист улстөрчдийн дургүйцлийг хамгийн ихээр татаж байгаа нь дамжиггүй. Эхнээсээ ч Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж Монголын үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхийг шаардаж байгаа нь 1980-аад онд Английн Ерөнхий сайд төмөр хатагтай М.Тетчерийн үйлдвэрчний эвлэлтэйгээ хийсэн тулааныг санагдуулам эхлэлийг тавьж байна. Ямартай үе үеийн Ерөнхий сайд нараас Ч.Сайханбилэг анх удаа төсвийг их хэмжээгээр танах бодлогыг бодитойгоор оруулж ирсэн анхны хүн болж байна. Одоо түүний эдгээр алхамуудыг УИХ дэмжиж ажиллах уу? үгүй юу? гэдгээс их зүйл шалтгаална. Түүний хийх алхамууд хэрэгжихгүй хатуу эсэргүүцлүүдтэй ч тулгарах өндөр магадлалтай. Учир нь төрийг данхайлгасан, халамжийг хавтгайруулсан, популист улстөрийн уралдааны эзэд болсон намууд өөрсдийн амлалтаасаа буцая гээд гараа өргөх нь юу л бол. Харин тэрийг ч хасч болохгүй, энийг ч танаж болохгүй гээд үзэлцэж гарах нь тодорхой. Тийм учраас Ерөнхий сайд удирдагчийнхаа хувьд амаргүй сорилттой тулгарч байгаа юм. Энэ бүхнийг хэрхэн давж гарах вэ? гэдэгт түүний зөв бодлогоос гадна хэрэгжүүлэх эр зориг, авьяас чадвар чухал юм.

    Харин зарим нэгэн нь Ерөнхий сайдын мэдэгдэлд үүнээс өөр сонголт байхгүй гэдгийг тайлбарлаж байгаа юм.  “Оюутны 70 мянган төгрөгийг танах, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгох, малчдын татварыг сэргээх, төрийн албан хаагчдын тоог цөөлөх гэх мэт алхамуудыг аргагүйдээ л хийж байгаа.  Өгье гээд ч мөнгө байхгүй болохоор уран үгээр халхавчилж танахаас өөр сонголт байхгүй. Энэ бол шинэ зоримог зүйл биш, үүнээс өөр ямар ч сонголт байхгүй болохоор л ийм асуудлуудыг оруулж ирж байна. Энэ бол бодлого биш сонголтгүйн эрхэнд хийж байгаа л алхам.  Харин Ерөнхий сайд бодлого буюу сонголтуудыг УИХ-д оруулж ирэх ёстой байсан. Гэвч тэгсэнгүй” гэж шүүмжлэх хүн ч байх ажээ. Хий хоосон шүүмжлэл бол ажилд садаа болох л зүйл. Харин бодитой далайцтай шүүмжлэл бол түүний ажилд ташуур өгч зүтгүүр болно.

    Түүний энэхүү мэдэгдэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгдэл хийснийг анхаарахгүй орхиж болохгүй. Тэрээр “Ерөнхий сайдын хэлсэн үгийг бичгээр авч уншсан л даа. Нэгдүгээрт, сүүлийн 25 жил яригдаж байгаа гомдлуудыг цуглуулга байна гэсэн бодол төрсөн. Хоёрдугаарт, тавьж байгаа онош нь зөв үү, буруу юу гэдэгт эргэлзсэн. Үндсэндээ өмнөх Засгийн газар луу хамаг зүйлээ чихэж байна лээ. Гуравдугаарт, шийдэл нь зөв үү, буруу юу гэдэгт бүр ч илүү эргэлзсэн. Ерөнхий сайд хаа нэг газрын нийгмийн даатгалын байцаагчийг ажлаас нь халж, эсвэл малчдад татвар ногдуулж байж хямралаас гарна гэсэн зүйл хэлж байна лээ. Миний ойлгож байгаагаар хэдэн хүнийг ажлаас нь халаад хямралаас гарна гэж үзэхгүй байна. Мөн хямралаас ямар үнээр гарах гээд байгаа юм гэдгээ тооцож үзсэн юм болов уу гэсэн л бодол төрсөн”  гэв.

     Үнэхээр Ч.Сайханбилэгийн хэлсэн үгэнд өмнөх Засгийн газартаа бурууг бухсан шинж тэмдэгүүд багагүй ажиглагдаж байна. Хэрвээ Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа өнөөдрийн үр дүнд хүргэсэн гэвэл түүний шадар хүн байсан Ч.Сайханбилэгт ч энэ хариуцлага хамааралтай. Мөн байгаа бэрхшээлүүдээ тоочихоос илүүтэй цаашид урт хугацаанд ямар бодлогын өөрчлөлтүүдийг хийх вэ? хөрөнгө оруулагчдад юу амлах вэ? зах зээлийн зохицуулалтанд ямар өөрчлөлт авчрах вэ? эдийн засгийн хямралыг даван туулахад хэдий хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай вэ? түүнийг яаж босгох, хэрхэн зарцуулах? Гэх мэт тодорхой асуудлууд дээр бодлого дутагдаж байгаа юм. С.Баярын Засгийн газрын үед эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө гэж ганцхан хуудастай мөнгөн тооцоо байсан. Бүхэл бүтэн хямралыг давахад ганцхан хуудас цаас оруулж ирлээ гэж шүүмжлэх хүн олон байсан ч тоо, тооцоотой тэрхүү төлөвлөгөөг амжилттай сайн биелүүлсэний ачаар хямралыг даван гарч байсан. Харин Ч.Сайханбилэгийн хэмнэлтийн бодлого буюу төрийн албан хаагчдыг цомхотгох, халамжуудыг хумих, зарим татваруудыг сэргээх бодлогын үр дүнд хэдэн төгрөг хэмнэх нь тодорхойгүй байна. Тоо тооцоогүй ийм дүгнэлтийг л гомдлын үгийн цуглуулга гэж нэрлээд байгаа юм. Проблемуудыг хэн ч жагсааж чадна, Проблем бий болгосон алхамуудыг ч зогсоох амархан. Харин ямар тоо тооцоогоор хямралаас гарч, цаашид ямар бодлогоор эдийн засгийн өсөлтөө хадгалах вэ? гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргаж танилцуулах нь зөв болов уу?
    
    


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Я (202.131.230.218)
    наадах нөхөр чинь зүгээр л пиарчин штээ. Одоо тэгээд өмнө нь өөрөө хөөчихсөн ОУ Валютийн сангийнхаа шууд удирдлагад орохоор гуйж бичиг явуулсан гэнэ лээ.
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • irgen (202.170.68.19)
    ardchilsan nam amlaj garch irsen buh zuiluudee boliloo tegvel odoo oorsdoo zailtsgaa
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.179.10.150)
    ТӨРИЙН ДАНХАЙСАН АЛБЫГ багасгах хэрэгтэй яаманд ТН гэж байхад заавал дэд сайдын хэрэг байна уу? Том яриад байсан МАН хүртэл орлогчийн орон тоо хуваалцаад байгаагаас харахад ам ажил зөрсөөр л ОЮУТОЛГОЙ бүр таг чиг тэндээс авдаг юм аа аваад ТӨСВӨӨ НӨХӨХ АРГА БОДООЧ ДЭЭ? ҮЙЛДЛЭЭРЭЭ ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧӨӨД БАЙГААГ ЗОГСООЖ ЭС БӨГӨӨС БҮР МӨСӨН ЗОГСООСОН НЬ ДЭЭР. Наанаа маргаантай дүр эсгээд ЦААГУУР НЬ ХУЛГАЙЛЖ ЗӨӨГӨӨД "ашгаа" ХУВААСААР БАЙХ УУ?
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • CHINGIS (173.206.191.122)
    SAIHANBILGIIG ITGEJ BAIGAA HUMUUS UNEHEER HUURHIILELTEI AMITAS UM DAA
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (46.188.122.62)
    торд цугласан адаг шаарнууд гэдэг унэн учир УИХ сонгуулийн хууль, Намуудын тухай хууль, Ундсэн хуулын долоон оорчлолтийг засаад дараагийн сонгуультай золговол 45 % хямралаас гаргалаа гэсэн угЗГ нь АЛТАНГАДАС царайгаа дахайд харууллаа Дарханы зам гм- ыг дахиж засч монго цохино
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.11.119)
    mongold bgaa bvh valyut tugrug 2 manangiin hedhen olgarhiin gart orson shvv dee.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.194.118.5)
    Сайханбилэг ХЯМРАЛААС ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ЮМ ШИГ Байна
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.123.77)
    бид эдийн засгийн болон санхүүгийн хямралд ороогүй ээ. Энэ бол 90 оноос хойш ардчилсан төрийн болон ЗГын явуулсан бодлого 25 жилийн настай гэдгийг л харуулж байгаа юм. МАН-ыг улс орноо сүйрүүлэх замаас аврах байх мөрөөдөж байсан юм байна л даа. Гадны хүчнээс болоод байдаг юм уу юунаас болдог юм бүү мэд. Ямар ч байсан тэтгэмжийг танаад бонд нэмж гаргаад за яаж оролдоод бид энэ байдлаас гарч чадахгүй ээ. Ахиад нэмж өрөнд ороод ахиад л газар орон нутгаа зараад л гадныхныг оруулаад л тэгж л амиа аргацаах байх. Урд хилээ хаачихвал яадаг юм бэ. 5 жил дампуурна шүү гэхдээ турж үхэхгүй ээ, бас оросоос жаахан юм оруулаад байя л даа. Ямар ч байсан алхам алхмаар хужаагын мэдэлд очиж хортой хоол хортой бандаш өмсөж дараа хужаад уусах аюулаас л мултарна ингэж чадах Монголыг авч явах залуучууд байна уу.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (103.229.123.27)
    Бид азгүй юм сайханбилэг бол зүгээр л уран уншлага уншиж байна чааваас чааваас
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • шаабар (103.229.123.206)
    Амраатай санал нэг байна. Үнэхээр цэгцтэй тооцоотой бодлого хэрэгтэй. ЕС-ийн илтгэлийг сонссон. Үнэн зүйл олон байсан. Гэхдээ нэг л зангарага дутаад байсан шүү. Дэндүү уянгийн халилтай сонсогдож байна лээ. Танах, хасах нь буруу биш. Өөр арга байхгүй. Уг нь таналтыг дээрээсээ эхэлж үлгэрлэсэн бол олон хүнд хүрэх байсан болов уу. Одоо яахав зүтгээд л үзэхээс.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin (150.129.142.212)
    teneg tolgoi yugaa medeh ve dee
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Zochin (202.179.29.144)
    ТӨРД АДАГ ШААРНУУД ЯАГААД БҮГЭЭД БАЙНА ВЭ? БААСАН ДЭЭР БАТГАНА ШАВДАГ ШИГ ТӨРД МУУ ХҮМҮҮС ШАВАХ ТАТАХ ХҮЧ НЬ ЮУ ВЭ? ТҮҮНИЙГ Л АРИЛГАЧИХВАЛ ХОГ ШААРНУУД ТИЙШЭЭ ТЭМҮҮЛЭХ ЮМГҮЙ БОЛОХ УЧИРТАЙ. МИНИЙ БОДЛООР: ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ БАЯЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛСОНД ХАМАГ УЧИР БАЙНА. ТӨРД ОЧООД БАЯЖИХ АРГАГҮЙ, ХУВЬД НЬ ЯМАР Ч АШИГГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЖИШЭЭ НЬ: ТӨСВИЙГ УГТ НЬ ТУЛТАЛ ТАНАХ, ТӨРИЙН АЛБАНЫ ТАНСАГЛАЛЫГ 95% УСТГАХ, САЙД НАР НЬ БАГА ОВРЫН ХЯМД МАШИНААР, ЭСВЭЛ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВДАГ БОЛГОХ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭЛДЭВ НЭМЭГДЭЛ ХАНГАМЖИЙГ ХАСАХ /ХАРИН ЦАЛИН НЬ БОЛОМЖИЙН БАЙХ/, АЛБАН ТУШААЛАА ХУВЬД АШИГЛАВАЛ БҮХ НАСААР НЬ ХОРЬЖ ШИЙТГЭХ Г.М. ТЭГВЭЛ ЖИНХЭНЭ ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ФАНАТУУД Л ТӨРД АЖИЛЛАХ БОЛНО.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
    • irgen
      chinii helsen yag zow
      2014 оны 12 сарын 24
  • Зочин (150.129.142.24)
    Хямралаас гарахад тэр бялуу хувааж идээд байсан (өөрсдөө бялуу хуваана гэж нэрлэдэг) нөхдүүд, улс орныг ийм болгосон хүмүүстэй тооцоо хийх хэрэгтэй түүнээс бус эхчүүдийн мөнгө, оюутаны мөнгө гэх мэтийг булааж авах буруу, ирэх оноос хүүхдээ харж буй эхчүүдэд мөнгө өгөх гэсэн амлалт яасан бэ, түүнийг олон эхчүүд хүлээж байна!!!
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin (122.201.21.136)
    temuujingees yalgarah yumaar baga yum shib dee
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шарав (202.179.0.238)
    Хямралаас гарахад эхлээд эв нэгдэл хэрэгтэй шүү, тэхээр нэг ийм санал байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ хязгааргүй харин мөнгө нь хязгаартай тул насжилт өндөртэй барилгыг хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг болгоод хэрэггүй, харин татвар төлөгчийн мөнгөөр хэрэггүй барилга бариулсаныг цэнцэрлэг эмнэлэг болгое. Энд нэги сайхан шинэ барилга байна. Энэ нь ЧД-ийн эмнэлгийн яг ард Эрдэнэ сайд даатгагчдын мөнгөөр баргиулсан шинэ барилгыг дүүргийн эмнэлэг эсвэл цэцэрлэг болгуулах асуудлыг дариу шийдмээр байна, Ерөнхий сайд та залуу хүн ямар өөртөө хаус авах гэж байгаа биш, тэр барилгыг аваад хүүхдэд юмуу эрүүл мэндэд зориулчих, айх хэрэггүй
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    УИХ , засгийн газар аймгийн дарга нар баахан юм дагуулаад гадагшаа явахаа болих хэрэгтэй, явснаар сайн болдог бол болохоор л явсан юм биш үү ашиг хаана байна
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Хал х***** (182.160.5.73)
    Хал хал ажлаас нь хал. Төрийн алба гэж бөөн хүнд суртал дарамт өгдөг байгууллага. Хуучин 150000 болтол цөөрүүл. Ажлаас халагдах гэсэн төрийн албаны дайралт хэвлэлээр байнга гарч байна. 2008 оны хямралаар төрийн албаны цалинг 20 хувь хасах гэтэл бөөн юм болсон. Төрийнхөн больё Хувийн компанид ажилла.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • zochin (112.72.13.177)
    Ene olon yamiig coolokhguigeer khyamralaas garakhgui dee.Olon yamtaigaar khogjikh baisan bol bar bolchikhson baigaa.Yamar ch khereggui olon yam shuu.Ikh khural,zasgiin gazar oorsodoo boditoi khemnelt,comkhotgol khiigeejee.Ard irgediin tal n gudmand garaad baikhad sanaa zovokhgui bidnii mongoor tansaglaad suugaad baikh yumaa.Tekheer ene bol zugaar shou bolno doo.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.143.114)
    хямрал болсон гэж байгаа бол.... үүлийн ногоон уут цэцэг навчны мөнгийг зогсоогооч... нийслэл дүүргийн ихт-- авдаг мөнгийг зогсоогооч... гадаадад дэлгүүр хэсээд тэнээд түүнийгээ гадаад айлчлал томилолтын мөнгө гээд хэдэн арван саяар нь авдагаа зогсоо. бүх шатанд сул чадвар мэдлэггүй танхай балмад этгээдүүд татварын мөнгөөр цалинжаад сууж бна. үүнийгээ цомхотгоо....
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • malchin (202.70.46.204)
    mal ynegui bainga binzen tosnii mongo haij yavdag bidend hetsuu l bn. Bainga daarch horch bj l jild ganc neg udaa l heden caas atgadag uls. Eruul bietei malchin ch hovor bh
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.35.7)
    er n bol unenee helsen eronhii saiddaa bayarlalaa, sanaa zov arga n buruu bna, uchir mongold bayarn chineeleg yamar ch youmand sanaa zovohgui amidardag niigmiim neg heseg bna ter hesgeesee ehleed av tegeed daraa n ard tumniihee harmaag temter tegeed l boloo shudarga baigaa bizdee
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ФИЛОСОФЧ Б.БАТЧУЛУУНЫ "АРДЧИЛАЛД ДУРГҮЙ ХҮНИЙ ҮГ" НИЙТЛЭЛД ОДООГИЙН УЛС ТӨР-НИЙГМИЙН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙГ ЯГ БАЙГААГААР НЬ ДҮРСЭЛЖ, БАС ӨӨРИЙН ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТЭЭ ӨГЧЭЭ. ЭНЭ БҮГД ҮНЭЭН. ГЭХДЭЭ ҮҮНЭЭС ЯАЖ АНГИЖИРАХ ВЭ? ТӨРД АДАГ ШААРНУУД ЯАГААД БҮГЭЭД БАЙНА ВЭ? БААСАН ДЭЭР БАТГАНА ШАВДАГ ШИГ ТӨРД МУУ ХҮМҮҮС ШАВАХ ТАТАХ ХҮЧ НЬ ЮУ ВЭ? ТҮҮНИЙГ Л АРИЛГАЧИХВАЛ ХОГ ШААРНУУД ТИЙШЭЭ ТЭМҮҮЛЭХ ЮМГҮЙ БОЛОХ УЧИРТАЙ. МИНИЙ БОДЛООР: ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ БАЯЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛСОНД ХАМАГ УЧИР БАЙНА. ТӨРД ОЧООД БАЯЖИХ АРГАГҮЙ, ХУВЬД НЬ ЯМАР Ч АШИГГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЖИШЭЭ НЬ: ТӨСВИЙГ УГТ НЬ ТУЛТАЛ ТАНАХ, ТӨРИЙН АЛБАНЫ ТАНСАГЛАЛЫГ 95% УСТГАХ, САЙД НАР НЬ БАГА ОВРЫН ХЯМД МАШИНААР, ЭСВЭЛ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВДАГ БОЛГОХ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭЛДЭВ НЭМЭГДЭЛ ХАНГАМЖИЙГ ХАСАХ /ХАРИН ЦАЛИН НЬ БОЛОМЖИЙН БАЙХ/, АЛБАН ТУШААЛАА ХУВЬД АШИГЛАВАЛ БҮХ НАСААР НЬ ХОРЬЖ ШИЙТГЭХ Г.М. ТЭГВЭЛ ЖИНХЭНЭ ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ФАНАТУУД Л ТӨРД АЖИЛЛАХ БОЛНО.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.11.117)
    ES-yn zuv. Hyamralaas garahyn zeregtseegeer zah zeeliin niigemd yeruusuu niitsehgui sotsialist setgelgeenii ur dagavar bolson het halamjiin bodlogo, hund surtlyn appatat zergees angijrah zoriltuudyg hamtaar ni hoish tavilguigeer shiideh gej oroldoj baigaa ni nadad ih taalagdlaa
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочинф (182.160.35.69)
    ХЯМРАЛ БОЛСОН ГЭЖ ХУДЛАА ЯРИХАА ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ БИДНИЙГ ХЯМРАЛААР АЙЛГАЖ БАЙГААД БУРУУ ЗӨРҮҮ БААХАН ШИЙДВЭР ГАРГУУЛЖ АВНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ЭНДҮҮРЧ БАЙНА сайхнаа ХҮҮХЭЭ
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.120.140)
    оросуудын рублийн ханш унасан шалтгаан одоо тодорч байна. рублийн ханш уналт оросоос шалтгаалаагүй боловч энэ үзэгдэлийн оросууд маш овжин ашигллаж гарпром г.м барууны хувьцаа эзэмшигчтэй компанийхаа ханш нь унасан хувьцааг 40-60 хувь хямдаар өөрсдөө эргүүлэн худалдаж авлаа. путин ямар ч тохиолдолд хорлох чадвартай гэж үнэн байна.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    22 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    46 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    48 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    1 цаг 7 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    1 цаг 32 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    3 цаг 26 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    3 цаг 58 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    4 цаг 35 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    5 цаг 5 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 18 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 29 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    5 цаг 51 мин
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 5 мин
  • Цахим орчинд бага насны хүүхдүүдийг садар самуун үйлдэлд уруу татсан хэрэгт шалгагдаж байсан “Б”-г БНСУ-аас албадан авчирлаа
    6 цаг 10 мин
  • С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
    6 цаг 27 мин
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    6 цаг 56 мин
  • Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
    6 цаг 57 мин
  • ТОЙМ: Иранд болж дайны талаарх хамгийн сүүлийн үеийн сонин хачин
    7 цаг 7 мин
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
    7 цаг 12 мин
  • Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо
    7 цаг 12 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
24 баримт
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК