Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болорыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив

2014-12-24
0
ЖИРГЭХ

   BSN_2801 УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.24/ хуралдаанаар Үндэсний аудитын газраас “Эрүүл мэндийн даатгалын сан, иргэний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн байдал”-д хийсэн аудитын тайланг сонслоо. Үндэсний аудитын газрын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулав. Аудит нь Иргэний эрүүл мэндийн даатгалд хууль журмын дагуу шимтгэл төлсөн, даатгалын санг урьдчилан бүртгүүлсэн, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлсөн байдал, тэтгэврийн даатгалд даатгуулсан иргэнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээх, уг дансны эхний үлдэгдэл, даатгуулагчийн төлсөн шимтгэл, хүүг тооцох, нэрийн дансны тэтгэвэр тогтооход бэлэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргахад чиглэсэн байна.

Аудитын шалгалтын ажлын хэсэг эрүүл мэндийн даатгалд иргэдийг бүрэн хамруулаагүйгээс сангийн орлого нэмж бүрдэх боломжийг алдсан гэж үзжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн харилцах дансанд байршиж байгаа нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл 250.2 тэрбум төгрөгийн 22.4 хувь буюу 56 тэрбум төгрөгийг Төрийн санд байршуулсан нь ойролцоогоор 3.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжийг алдсан нь шалгалтаар тодорхой болжээ. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг журам зөрчин санхүүжүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын сангийн цахим мэдээллийн баазад даатгуулагчийн мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн зөрчил илэрчээ.

Монгол Улсын иргэнд тэтгэврийн нэрийн дансыг нээх үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй байгааг аудитын шалгалтаар тогтоосон байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө хийсвэрээр бүртгэгдээд явж байгаа ажээ.

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн Үндэсний аудитын газраас эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд олгож байгаа санхүүжилт нь эмнэлгүүдийн хүрэлцэхгүй байгаа зардлын зүйлийг санхүүжүүлэхэд ашиглагдаж байгаа тул эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгсэл болж чадахгүй байна гэж дүгнэжээ. Мөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц нь даатгуулагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн тусламж, үйлчилгээг бүрэн хамардаггүй, даатгуулагч олон төрлийн шинжилгээ, оношилгооны төлбөрийг өөрөөсөө төлж байгаа нь тэдний эрх ашигт нийцэхгүй байна гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн иргэний нэрийн дансанд мөнгөн хөрөнгийг бодитой хуримтлуулахгүй байгаагаас Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэлтдээ дурджээ.

Аудитын тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд иргэдийн нэрийн дансны үлдэгдэл, түүнийг мөнгөжүүлж баталгаажуулах, энэ асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргах, Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдлийг Төрийн дансанд байршуулах нь буруу гээд иргэдийн нэрийн дансны үлдэгдлийг хийсвэрээр бүртгэх бус баталгаажуулж, мөнгөжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, тодорхой түвшинд хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцох нь зүйтэй хэмээсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн тул тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулан байгуулав.

Үүний дараа Байнгын хорооны даргыг чөлөөлөх болон нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүлж буйг УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд тус Байнгын хорооны даргаар Б.Болорыг сонгохыг санал нэгтэй дэмжлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    11 цаг 28 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    11 цаг 46 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    11 цаг 53 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    12 цаг 7 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    12 цаг 15 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    12 цаг 23 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 34 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 25 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Уржигдар 11 цаг 50 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 12 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК