Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮОНРТ-ийнхэн өөрсдийг нь доромжилсон УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

2014-12-26
0
ЖИРГЭХ

703eeac6cf1800d9d1a17f2e796e1908_x3УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА

Шаардлага хүргүүлэх нь:

    МҮОНРТ нь үндэсний хэмжээнд, хүн амын олонхид зориулсан нийгмийн бүх зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх нийтлэл нэвтрүүлгийг тасралтгүй түгээдэг үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгсэл билээ. Монгол Улсад радио долгион түгж эхэлсэн 1934 оноос хойш 80 жилийн туршид, Монгол телевиз анхны нэвтрүүлгээ дамжуулж эхэлсэн 1967 оноос хойших 47 жилийн түүхэндээ ард олныг мэдээ мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хөгжөөн цэнгээх, бүтээн байгуулалт, их хөдөлмөрийн талбарт уриалан дуудах, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын дуу хоолой болж “сонсох чих, харах нүд” байсаар ирсэн юм. Ард түмний итгэл үнэмшлийг хүлээсэн энэ байгууллагад үе үеийн сэхээтнүүд, мэргэжлийн сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчид, цаг уурч, хуульч, эдийн засагч, эмч, багш зэрэг маш олон салбарын хүмүүс ажиллаж, бүтээж, туурвиж өдгөө хүрсэн билээ. Ахмад, дунд, шинэ үеийн энэ олон зуун хүний авьяас билэг, хүч хөдөлмөрийн үр шимээр бий болсон ард олны итгэл үнэмшил нь МҮОНРТ-ийн бий болгосон өв, дэг сургууль, нэр төр юм. 2005 онд ОНРТ-ийн тухай Монгол Улсын хууль батлагдаж бие даасан хараат бус радио, телевизийг бий болгосон юм.

    Харамсалтай нь ард түмэнд буюу Олон Нийтэд үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалж, төр түмэн хоёрыг холбох гүүр болох учиртай МҮОНРТ-ийг хяхан хавчиж, эрх мэдэлдээ авахаар санаархаж, энэ санаархлаа хуулиар дамжуулан хийсээр ирлээ. Үүний тод илрэл гэвэл МҮОНРТ-ийн 2015 оны төсвийн дэмжлэгийг 50 хувь танаж, эдийн засаг, санхүүгийн чадавхийг доройтуулах алхам хийснээр санаа амарсангүй. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилохдоо гишүүдэд хандаж УИХ-ын дарга З.Энхболд “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг  700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан.

Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү дээ, ичмээр юм” гэж УИХ-ын чуулганы хуралдааны танхимын өндөр индэр дээрээс мэдэгдлээ. Эрхэм УИХ-ын дарга МҮОНРТ гэдэг энэ байгууллагад 80 жилийн түүхтэй, дөрвөн сувгаар өдөрт 53 цагийн хөтөлбөр явуулдаг МҮОН Радио, түүн дотроо англи, орос, хятад, япон, монгол таван хэлээр дэлхийн 40 гаруй оронд монгол төрийн гадаад бодлогыг сурталчлан таниулдаг 50 жилийн түүхтэй Монголын дуу хоолой радио, MNB.mn вэб сайт, мэдээллийн ММ агентлаг, үндэсний цөөнхөд зориулсан телевизийн хоёрдугаар суваг, санхүү, стратегийн газар, орлого бүрдүүлэлтийн хэлтэс гэсэн олон салбар нэгж байдгийг мэддэг болов уу. (Эсвэл МҮОНРТ-ийг зөвхөн 700 хүнтэй ганц телевиз гэж ойлгодог уу)

    Энд ажиллаж, амьдарч, өрх гэрээ авч яваа, үр хүүхдээ тэжээж байгаа эгэл жирийн үйлчлэгч, сурвалжлагч, найруулагч, нэвтрүүлэгч, инженер, техникч бид бүгд таны хэлсэн аймшгийн газар ажиллаж байгаа архичид, хулгайчид уу.

    Та төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын хүндэт индэр дээрээс МҮОНРТ-д ханддаг өөрийн үзэл бодлоо илэрхийлж, мэргэжлийн уран бүтээлчид бидний ажил бүтээлийг эрс үгүйсгэн, гутаан доромжилж, үе үеийн уран бүтээлчдийн бий болгосон бүхнийг хараар будаж, харлуулж төрийн өндөр дээд албан тушаалтны байтугай эгэл жирийн үзэгчийн амнаас гарамгүй үгээр буллаа.

    Төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй энэ үг, үйлдлийнхээ төлөө та МҮОНРТ-ийн нийт уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд биднээс өөрийн биеэр ирж уучлал гуйх төдийгүй, ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна.

МҮОНРТ-ийн нийт хамт олон
2014.12.25
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (150.129.143.176)
    МҮОНТ ээ Энхболд голоор нь л хэлсэн_Үнэн шүү дээ.Танай нэвтрүүлэгээс үзэх юм үнэн дээ байдагүй.Яахав цагийн хүрд л арай дээр юм.Энэ ч яахав дээ болж байгаа үйл явдлыг хуулаад гарагчихаар гайгүй байхаас ч яахав.Битгий өөрсдийгөө өмгөөл алдаагаа зас.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.141.165)
    ENHBOLD ESTOI NEG UNEN UG HELJ DEE ARHI UUJ DOLIGONOJ HUDAL MAGTAJ BALAIHARAAS UUR TA NAR YU HIISEN BE GEJ JIRIIN UZEGCH BI ASUUJ BNA
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (203.91.119.182)
    энхболдоо УИХ гишүүд чинь хуралдаа согтуу ирдэг ш дээ, тэр гишүүддээ хариуцлага тооцоод дараа нь бусдад шүүмжлэл хэлбэл яасийн хө
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Элдэв бичиг бичиж байхаар тийм биш гэдгээ баталсан ажил хийл дээ.. Энхболд гэдэг хүн чинь саналаа хэлэх эрхтэй хүн,хэлсэн юманд эмзэглэхээс илүү буруу хэлж гэдгээ л нийтэд батлах хэрэгтэй.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    З.Энхболдын хэлдэг үнэн ш дээ.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Zochin (112.72.13.235)
    Doromjloh bish uneniig ni helsen gevel zohih baih daa.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.154)
    Ичсэндээ хvн алав гэгч болж бна. Монголын хамгийн муу ТВ МVТВ болиоч ээ. Энхболдын хэлдэг vнэн шvv dээ. Тэдний нэвтруулэгт авах юм байхгуй.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Zochin (150.129.141.221)
    Huuchin darga ni baisan Noyon zuuch Davaabayar mash buruu medeelel ogch ene hunii neriig barsan baina daa
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.192)
    Үнэн үг хэлсэн шүү дээ. Дандаал ЗГ-т үйлчилдэг биздээ. МҮОНРТ Алтанхуягийг магтан дуулаад л байсан хаа байна. Уучлалт гуйх шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл үннийг нь хэлсэн үг хэдий хатуу ч өөрт тустай, эм хэдий гашуунч эрүүл мэндэд тустай.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.164)
    ОЛОН ТҮМЭН ТА БҮХНИЙГ ЯАЖ ДҮГНЭЖ БАЙГААГ ХАРААРАЙ ДАА ОЛНЫ ҮГ ОРТОЙ ДОГ ХЭЛСЭН НЬ ЭНХБОЛД БОЛОХООР УЛС ТӨРЖҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ ДЭЭ
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.36)
    UBTZ,MNB gesen sotsializmiin uldegdluud odoo boltol ami buhtei bh yumaa... harahaar l uitgar gunig turuh yum !!!
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.36)
    sotsializmd ochoyo gevel edniiheer orood garaarai...buur uner ni hurtel bgaa shuu...
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (66.87.78.52)
    Mtv_iig arhidalt zambraagui aligaa aldsan gazar gej oilgoloo.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    Монгол ТВ больж үүүч ээ үнэн юм хэлсэн шүү дээ. Энэ яриад байгаа хүмүүс жаахжн хүлээцтэй хандахгүй дээ хөнгөн байна да та нар дотор сайн ажилтай ажлын төлөө гэсэн хүмүүс байгаа муугын уршиг олонд гэж байдаг байх аа
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • mongol (122.201.21.100)
    mnb iig uzdeg mongol bdg yum uu, radio n neg yum aa davtaad l hoolnii savnuud , enhbold uneniig l helsen bna, zahiral gej otgonbileg 2 l gesen ug
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.120.232)
    Их хурлын спикер чуулганы тэнхимд юу ч бурж болох боловч хор найруулан дарамтлан байж булааж авсан АН-ын дарга гэдгэ мэдэх хэрэгтэй. Энэ муу уродын амнаас гэрэлтэй гэгээтэй юм юу ч гарахгүй, халах солих, зайлуулах, шоронд явуул, шалгуул, шүүхд өг гэдэг хэдэн үгтэй үргэлж ул шагайж явдаг тул хүнрүү харж чаддаггүй ус гүйлгэнсэн нүдтэй их муу хүн.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.220)
    Arai denduu helj bna lee dotroos chin medeelegch bgaa yam bich uu
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    МҮОНТ-ийг сайжруулах, дампуурлаас нь гаргахын тулд татан буулгаад. Дахиж эмхлэн байгуулах хэрэгтэй. тэгэхгүйгээр боловсон хүчний дампуурлыг засаж дийлэхгүй, асар их үрэлгэн зардал үр дүнгүй хөрөнгө шамшигдуулж байгаа цорын ганц хоцрогдсон газар. Төрөөс өчнөөн тэрбумаар санхүүжилт авна, үздэг үздэггүй хамаагүй иргэдээс олон тэрбумын татвар авдаг. Тэгээд улс төрчдийн гар хөл болдог дэндүү завхарсан газар, энийг ер нь засах цаг болсон
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.39.105)
    МҮОНРТ өөрсдөө энэ жижигхэн атгаг санаатнуудад үйлчилж эргээд доромжлуулж байгаа нь хохь нь. хараат бус байдлаа алдсаны шинж.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.120.140)
    телевизээр хаяа ород 1980 онд очисон мэт сэтгэл төрнө
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    МҮОНТВ хаанаас санхүүждэг байгууллага вэ? Төрөөс мөнгө авдаг бол та нар төрийн дээд удирдагч нарын нэгийн эсрэг ингэж арзагах нь зарчимд нийцэхгүй. Хэдийгээр З.Энхболд буруу, гоомой юм хэлсэн ч байлаа гэсэн нийт монголчуудын сонголтоор гарч ирсэн этгээд шүү дээ, цаадах чинь. Хошногоо өмхий гээд тайрч хаядаггүйтэй адил хэдий тэнэг ч гэсэн Энхболдуудыг бид тэвчихээс л аргагүй дээ.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.161)
    Хэнд шаардлага хүргүүлж байгаагаа бодох хэрэгтэй байсан юм. Муурын сахлаар оролдох хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу. Энхболдын хэлсэн үг дотор дахиад үг байгааг харах,мэдрэх ухаан алга уу? Ийм болоод хүний аманд унаад байгаа юм.МҮОНРТ- ын зарим нэг удирдлагууд.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.194.114.197)
    ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШӨӨТЭЙ, ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ӨШӨӨТЭЙ.
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.21.210)
    энэ энхболдын авгай хууль зүйн яаманд хууль боловсруулах нэртэй хор найруулж суудаг ховч авгай байдаг ичдэггүй юм байх даа нөхөр нь авгайгийнхаа хийсэн хуулийг нь баталж суудаг гэнэ лээ
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • мэдээлэл (103.11.193.106)
    хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар бүх юм ил банай
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • mongol (122.201.21.100)
    Sogtuu yumnuud haalga balbaad mungo neheed bdg yum.taraaval taarna.monhol tv eer tudaagui.buunii nohod
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.233.18)
    уучлаарай би өөрөө согтуу байсан тул юу гэснээ санахгүй байна Тэгээд ч УИХ-ын гишүүн, тэр тусмаа дарга хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай ккк
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.36)
    hogiin dampuu televiz gedeg ni unen sh te...bugd arhichid gedeg ni ch bas unen sh te...hotsrogdlyn tuil gedeg ni ch bas unen
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    38 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    1 цаг 0 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    4 цаг 55 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    6 цаг 6 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    6 цаг 20 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    6 цаг 24 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    7 цаг 4 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    8 цаг 39 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    10 цаг 52 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    11 цаг 0 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    11 цаг 18 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    11 цаг 28 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    12 цаг 6 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    12 цаг 35 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    12 цаг 49 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    12 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Өчигдөр 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК