
УИХ-ын нэгдсэн чуулган яг одоо хаалттай үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, мэдээлэл хийж байгаа юм. Чуулганаар улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудал хэлэлцэж байгаа учраас танхимд гишүүдийг гар утас болон холбоо барих ямар нэгэн электрон хэрэгсэлгүйгээр нэвтрүүлсэн байна. Гишүүд хэрэв тэмдэглэгээ хийх шаардлагтай гэж үзвэл улсын нууцын эрхлэгчээс тэмдэглийн дэвтэр авч болох бөгөөд хуралдаан дууссаны дара буцааж хураалгадаг журамтай. Мөн чуулгантай холбоотойгоор түр хугацаагаар Төрийн ордны интернэтийн сүлжээг салгажээ.
Сэтгэгдэл (2)