Засгийн газар энэ оны отгон хуралдаанаа маргааш 10.00 цагт хийхээр болжээ.

Уг хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд багтжээ. Мөн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Экспортын гэрээний төслийн тухай, Уул уурхайн сайд Р.Жигжид Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.