Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Пибоди Энержи” таван толгойд шалгарч чадаагүйгээс шалтгаалж “Мянганы сорилтын сан”-гийн хөрөнгө оруулалт зогсох уу?

2014-12-30
0
ЖИРГЭХ
    АНУ-ын Засгийн газраас хөгжиж буй орнуудад  дэмжлэг үзүүлдэг Мянганы сорилтын сангийн төсөлд Монгол Улс 2008 оноос хамрагдаж энэ хугацаанд нийтдээ 2706.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Америкийн ард түмнээс буцалтгүй тусламжаар бидэнд олгосон байдаг.
    АНУ-ын Засгийн газраас хөгжиж буй орнуудад  дэмжлэг үзүүлдэг Мянганы сорилтын сангийн төсөлд Монгол Улс 2008 оноос хамрагдаж энэ хугацаанд нийтдээ 2706.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Америкийн ард түмнээс буцалтгүй тусламжаар бидэнд олгосон байдаг. Энэ мөнгөөр Монгол Улс нийтдээ 6 багц төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан гэдэгтэй хэн ч маргахгүй.
New Picture _10_
Тодруулбал уг сангийн хөрөнгөөр Монголчууд аймгийн төвүүд, Улаанбаатар хотын дүргүүдэд мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн төвүүдтэй болж, умайн хүзүүний хавдар, чихрийн шижин өвчнийг эрт оношлох технологийг нэвтрүүлж, эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй оронд сургаж, түргэн тусламжийн машинуудаа шинэчилж, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай 28 төрлийн тоног төхөөрөмжтэй болж чаджээ. Мөн утаагүй зуух төслийг Улаанбаатарт хэрэгжүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулахад далайд туслын төдий ч атугай хувь нэмэр болсон.

Уг төсөл хөрөнгө оруулалт тийм ч амархан Монголд орж ирээгүй багагүй саад бэрхшээлийг туулсан юм. Монгол Улсын Засгийн газар энэхүү том хөрөнгө оруулалтаар дэд бүтцийнхээ томоохон асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж Монголын төмөр замд хөрөнгө оруулахаар болсон ч үүнийг хувь нийлүүлэгч Оросын тал хүлээн зөвшөөрөөгүй.

Төслийн хөрөнгөнөөс 188 сая ам.долларыг УБТЗ-ын техникийн шинэчлэлд зориулахаар төлөвлөчихсөн байсан. Гэтэл “РЖД”-ийн ерөнхийлөгч В.И. Якунин Монголд ирж, “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэсэн алдарт афоризмаа хэлээд төслийг зогсоолоо. Уг нь хуучирч, хоцрогдсон зүтгүүр, вагонтай, 15000  ажилтантай УБТЗ нэг удаадаа сэхэл авах байсан. Төсөл буцаж Монголын Засгийн газар төрд нэг ч төгрөгийн татвар төлдөггүй УБТЗ-ын  дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэх өрөнд унасан юм. Оросын Засгийн газар мөн адил 125 сая ам.доллараар УБТЗ-ын дүрмийн санг баяжуулах үүрэг хүлээсэн ч нэг бүр нь  дунджаар гурван  сая 850 мянган  ам.долларын  үнэтэй 37 зүтгүүр, мөн  замын сэв шалгагч вагон зэргийг өгсөн. УБТЗ-д шахаа хийсэн гэсэн үг.

Ийнхүү багагүй бэрхшээлийг туулж Мянганы сорилтын сангийн төсөл Монголд амжилттай хэрэгжсэн түүхтэй.

Тэгвэл АНУ-ын Засгийн газраас  Монгол Улсад хоёр дахь удаагаа Мянганы сорилтын сангийн төслийг хэрэгжүүлэхээр болсноо Монголын талд мэдэгдсэн билээ. Төслийн хүрээнд өмнөхөөсөө дөрөв дахин том буюу 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж эх сурвалжууд мэдээллэж байсан.

Тэгвэл таван толгойн сонгон шалгаруулалтанд АНУ-ын “Пибоди Энержи” компани шалгарч чадаагүйгээс шалтгаалж Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт зогсож магадгүй болсон гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. “Пибоди Энержи” компани бол Засгийн газартаа хүчтэй лобби үзүүлж чаддаг дэлхийн уул уурхайн аварга компани юм.  Магадгүй Мянганы сорилтын сангийн том амлалт  “Пибоди Энержи”-д үзүүлж байсан дэмжлэгийн нэг хэлбэр байсан ч байж болох юм.

Тавантолгойн төслийн шалгаруулалтанд “Шинхуа энержи, Сумитомо, Энержи ресурс” компаниудын консерциум, нөгөө талаас “Пибоди энержи” гэсэн хоёр компани л оролцсон. Засгийн газар нэлээд хатуу нөхцөлүүдийг тавьсан бөгөөд нүүрсний зах зээл унасан өнөө үед тэдгээр нөхцөлүүдийг хүлээж авах бядтай хөрөнгө оруулагчид эдгээрээс өөр байгаагүй гэдэг.

Тэгвэл “Пибоди Энержи” ч мөн шалгаруулалтанд нэлээд хайнга, дээрэнгүй хандсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. “Танай Улсад манай компани орж ажиллах нь нэр төрийн хэрэг, танай гурав дахь хөршийн бодлоготой тохирно, төмөр зам, боловсруулах үйлдвэр гэх мэт бусад асуудлаар үүрэг хүлээж чадахгүй, явцын дунд ярилцаж болох л юм...” гэх мэтээр нэлээд өндөрөөс дугарсан учраас хөрөнгө оруулалтын гэрээг нөгөө талтай байгуулахад хүрсэн байна.

Харин үүнээс шалтгаалж АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж зогсох, үгүйдээ мөнгөн дүн нь багасах бодитой нөхцөл бий болсон гэдгийг эх сурвалж мэдээллэх боллоо.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • энэ муусай (103.26.192.146)
    сэтгүүлчинцэрүүд би л хамар дороо хагархайтай гэсэн шиг хуууцаж өгөх юм. санаагүй юмыг нь сануулаад ч байгаа юм шиг
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Арай ч дээ (206.75.247.226)
    Тусламж битгий орж ирээсэй. Монголчууд өөрсдөө бүтээх гэхээсээ илүү хэн, юу өгөх бол гэж горьддог Гахай боллоо. Хүнээс гуйхаасаа ичихгүй, бүр Төр засгаа дарамталж байгаад сүүлийн 5 жилийн халамжийн бодлогоор 4 тэрбум доллар идчихсэн Залхуучууд болж. Ээж, аав нар маань социалист нийгэмд байхдаа ч ингэж угжуулж байгаагүй юм шүү. Ажил хийх дургүй иргэдийн тоо 100,000 хүрчихээд байна, эцэг эхийнхээ бөөрөнд наалдчихаад 25 хүрсэн, гэртээ зөнөж яваа иргэдээ яая даа байз...
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    “Пибоди Энержи”-д Таван толгойн нэг хэсэг газрыг өгчихгүй яасан юм бэ дээ. Их Таван толгой бол асар том орд шүү дээ. Оросуудад болохоор хав нохой шиг дальдчин долигноод, хамаг юмаа тавьж туудаг атлаа улс орны тусгаар тогтнолд хэрэгтэй асуудалд ингэж хандах буруу даа!!! АНУ бол АНУ шүү дээ!!!
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • zochin (67.176.156.230)
    yu ch ugui gej huu min yarij boldoggui yum.yu ch setgehgui mongol bi baina gevel bolj baina.chinii dogshin mongol uvug chin chamd busdiin haraag bulaahk hemjeelshgui baylag uldeesen baihk yum.ted unuudur baisan bol chi tolgoigoo avhuulahk bizee.
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • zochin (67.176.156.230)
    tuuhii ed mongold baina.tuuniig chuluu bolgodog gazar yamar uls bilee.tolgoi muutai mongo baihgui mongolchuud altan deer suuj amidrah orchinoo ustgaj baina.ingej helsend ***** emzegleerei.
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • mongolhvv (202.179.0.238)
    vnen dee amerikuud mongold 1990 onoos hoish neg ih tusalaagui ee? hay l neg hvnsenii butsaltgui tusalaj nereti 5 say dollar ogdog baigaad ter ih gaihuulaad bgaa myanganii tosol gech dee 20 oronii hamt mongoliig hamuuralsan daa.. getel palesten geh oron bol jil bvr 500 say bvr 1 terbum dollar ogdog geed l bodoo. mongold bol yponchuud l 1990 onoos tusalsan daa.. amerikuud bol hudalaa hvmvvs dee?? nobshiin garuud??
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • Норов (27.123.214.115)
    Юу ч угуй,юу ч хийж чадахгуй байж манайхан дэндуу их бултрэх юм аа,танайхыг шалгаруулаагуй тэр тусламжаа зогсоо гэж уриалаад ч байгаа юм шиг,санаатай ийм юм бичээд бна уу?
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.169.49.93)
    Хоорондоо холбоогүй зүйлээр битгий улс төр хий. Соёлтой улс чам шиг өчүүхэн сэтгэхгүй ээ. Бичих сэдэвээ бодож сонгож бай.
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Сүх (103.229.176.166)
    СОКО ОЙЛ гээд америкийн компани газрын тосны ордод ажиллаж, тос гаргаж монголыг хөгжүүлнэ гээд яалаа, ***** нарт зарчихаад яваад өгсөн , одоо бид ***** нартай хэл амаа олохгүй хэцүү байна
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.143.235)
    Yu gej tiim yum baihav dee. Huuhdiin togloom shig yum bichih umdaa 24tsag.
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.77.8)
    Америкчуудын үнэн нүүр царай харагдаж байна даа.Хүний газар нутаг дээр дайн хийнэ,ард түмнийг хооронд нь хагалан бутаргаж алалцуулана,бусдыг дандаа дээрэлхэнэ. Монголын засгийн газар зөв шийдвэр гаргасан байна. Ер нь мөнхийн хөрш орос ,хятадтайгаа сайн харилцан ашигтай харилцаагаа өргөжүүлэх нь зөв. Хэрвээ Оюутолгойг оросуудтай 51:49 өөр хамтарсан бол өнөөдөр Монголын эдийн засаг одоогийнхоосоо олон дахин өсч ард түмний амьдрал сайжирч,өмнийн говьд нэгэн хот сүндэрлэх байлаа. Баяр, Баярцогт нарын урвагчидын гайгаар Оюу толгойгоо гадныханд алдаж Монголын ард түмэн ядуу чигээр хоцорлоо
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • ***** америкчууд (101.254.164.18)
    Болино л биз дээ. Сайндаа ч биш. Тослийг хэрэгжуулэх нэрийн дор монголыг орос хятадын эсрэг турхирах бодолтой байгаа юм. Монголчууд ямарч тохиолдолд 2 хорштэйгээ эвтэй байх естой. Фак юу америкчууд
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • hhh (103.229.120.146)
    Peabody-g oruulah baisan yum. H u jao Enhsaihan ah duu nartaa ugluu duu
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.21.31)
    уул уурхайг яаж хийдэг жишээг үзүүлэх л байсан биз Монголчуудын хохь болжээ Ойрын хөршүүдээсээ авлиаг аваад хэвтэх нь манай улс төрчдийн сураад багйаа нэг ажил шүү дээ
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (122.201.21.31)
    хайнга дээрэнгүй хандсан ч гэх шиг Сэтгүүлчид байгаа баримтыг зөв мэдээлэхийн оронд элдэв хачир нэмэлт мөн ч их хийх юм даа Өөрсдөд нь л муу даа Муу юманд сураад ажилд сурахгүй гэсэн үг Америкууд тусламжаа өгөх зогсоох нь тэдний асууд*****
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (212.243.61.149)
    Zaas ingeed 1 nd ni nalignaad nuguug ni muulaad eheldeg hugiin zangaa boliochdee,chaabka zantai um.ygasaa 1 ni turuuleh estoi bizdee
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.11.193.10)
    Ix guren iim jijig zuil deer xogiin zan gargaxgui biz dee. Mongoljuudiin Ardchilal gesen zuiliig uunees ixeer demjix bailgui dee
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.122.245)
    Заяа нь хаясан үхэр монголчууд хохь чинь шүү дээ одоо Эм Си Эсийн ***** нартаа хамгаа өгөөд гуйлгачин хоцорч дээ
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.40.61)
    хошгирчээ
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • иргэн (112.72.13.190)
    Нэг компани бүхэл бүтэн улс орны дотоод ажилд орж чадах чадахгүйгээ ярьж томрох нь ч юу л бол.Дэлхийн том компани заавал бидний төсөлд орох гэж шунахын цаад санаа бас л юу бол доо. Ядарсан үед тусалж байсан Америкийн ард түмэнд баярлаж байдгаа дахин дахин илэрхийлээд энэ төсөлд бидний шаадлагыг хэрэгжүүлж чадахгүй бол уучлаарай л гэхээс өөр яалтй ч билээ. Том гүрний том компани томрох газраа л томордоо
    2015 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    4 цаг 14 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    5 цаг 25 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    5 цаг 39 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    5 цаг 43 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    6 цаг 23 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    7 цаг 57 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    10 цаг 11 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    10 цаг 19 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    10 цаг 37 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    10 цаг 47 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    11 цаг 24 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    11 цаг 54 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    12 цаг 8 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    12 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Өчигдөр 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК