
Өнөөдөр Засгийн газрын 2014 оны хамгийн сүүлийн хуралдааныг хийнэ. Хуралдаанаар хуваарьт асуудлыг хэлэлцэхээс гадна гурван зүйлийг тусгайлан авч хэлэлцэх аж. Нэгд Засгийн газар 2014 оны ажлаа дүгнэх. Хоёрт ирэх жил Засгийн газар ямар бодлого, төлөвлөгөөтэй ажиллахаа тодорхой болгох. Гуравт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэг гүйцэтгэгч нэрээр томилох. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-аас 5, ИЗНН-аас 1 Төрийн нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр томилох аж. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын даргын зөвлөх Г.Баясгалан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, дэд сайд асан Б.Цэнгэл, Гаалийн Х.Баатарын эхнэр Баярт, хуульч Цолмон гэх мэт эрхэмүүд тунаж үлдсэн гэж яригдаж байна.
Сэтгэгдэл (3)