Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн хоёр оны зааг дээр уурхайгаас мэндчилсэн мэндчилгээ

2015-1-01
0
ЖИРГЭХ
 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ /бүрэн эхээрээ/
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ /бүрэн эхээрээ/

600x600
Эрдэнэт хот. Уулын баяжуулах үйлдвэр

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна

Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ.

Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон үйлдвэр үүдээ нээж бүтээн босгох их үйлсэд хурд нэмлээ.Тухайлбал, барилгын материал, гахиурын, ган, ширэм боловсруулах,  хүнсний  болон бусад үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Эдийн засгийн хүндрэлийг сөрөн эх орны бүтээн босгох салбар өндийж байна.2014 онд манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа.

Энэ бол Монголчууд бид ихийг бүтээж эхэлснийг нотолсон сайн үзүүлэлт юм. Мал сүргийн тоо түүхэндээ хамгийн их буюу 52 саяд хүрлээ. Энэ нь 25 жилийн өмнөхтэй харьцуулахад бүтэн нугарч өссөн үзүүлэлт юм. Бид өнгөрсөн хавар 313 мянган га талбайд тариалалт хийж 520 мянган тонн үр тариа хураан авсан нь сүүлийн 17 жилийн хамгийн өдөр үзүүлэлт боллоо

.Өнгөрөгч намар эх оронд маань хөрш улсуудын төрийн тэргүүнүүд айлчилж, анх удаа Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурвалсан уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улс 2016 онд AСEM буюу Ази-Европын 11 дэх өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Мөн анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай явагдаж, ил тод байдлын гэрээ батлагдаж, Мянганы сорилтын сангийн төсөл үргэлжлэн хэрэгжих боломжтой боллоо. Манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, дэлхий дахинд Монголчуудын нэр сайнаар түгэн дэлгэрсэн он боллоо.

Алсран одож буй 2014 онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн тэмдэглэлт болон Халхын голын ялалтын 75  жилийн түүхт ой тохиолоо. Мөн соёл урлаг, спортын салбарт бид амжилтаа ахиулж чадлаа.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Хуучин он хулжирч, шинэ он гарах мөч ойртсоор байна. Өнгөрсөн онд хийж бүтээснээ улам бэхжүүлж, ирэх 2015 онд улам ихийг хийж бүтээцгээе.  Манай Их хурал, Засгийн газар, төр засгийн бүх шатны байгууллагууд гар нийлэн ирэх онд олон тулгамдсан асуудлыг шийдэж, улам урагшлан дэвжинэ гэдэгт би итгэлтэй байна.

Хамгийн гол нь хариуцлага, бүтээн байгуулалтыг эрхэмлэн ажиллацгаая. Энэ тухай саяхан бид УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой ярилцсан. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжиж, түмний хөрөнгийг зарцуулах үйл явц нээлттэй, хяналттай болох цаг эхэлнэ.   

Үүний араас Нийтийн сонсголын, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, Захиргааны, Иргэдийн оролцооны, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн, албан тушаалтанд үүрэг хариуцлагыг нь сануулсан, шударга ёсыг тогтооход жинтэй хувь нэмэр болохуйц олон хуулийг ирэх онд хэлэлцэн батлуулахаар төлөвлөж байна.  

Ирэх 2015 он бол Монголчуудын хувьд алт шиг үнэ цэнэтэй, хором бүрийг нь алдалгүй ашиглах чухал он байх болно.

Цаг хугацаа бидэнд гадаадын мөнгөн тэмдэгтээс ч илүү үнэ цэнэтэй хамгийн чухал хөрөнгө оруулалт. Гарч буй шинэ жил ирээдүйн хөгжлийн 10 жилтэй тэнцэхүйц тийм үнэ цэнэтэй байх болно.

Цаг хугацааг алдалгүй бэрхийг сөрж, боломжийг ашиглаж, бүтээлч хариуцлагатай ажиллахыг нийт иргэддээ уриалж байна. Энэ уриалгыг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист суугаа иргэддээ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сурч боловсорч, аж төрж байгаа Монголчууддаа хүргэж, нийт Монгол түмэндээ шинэ оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.     

Энэ мөчийг таацуулан дэлхийн олон газраас эх орноо, байгууллагаа төлөөлөн манай улсад ажиллаж амьдарч байгаа хүн бүрт шинэ оны мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд хоёр саяулаа болсноос хойш 27 дахь жилийн босгон дээр гурван сая дахь иргэнээ манай улс өлгийдөн авна. Монголчууд маань ерөөлөөр олуулаа болж байна. Ирэх жилүүдэд эх хүүхдийнхээ эрүүл мэндэд улам онцгой анхаарч ажиллах үүрэг айл өрх, төр засгийн болон эрүүл мэндийн байгууллага бүрт ирж байна.

Он солигдох энэ торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр албаны   үүргээ гүйцэтгэж байгаа эмч сувилагч, цагдаа, гал сөнөөгч, онцгойгийнхон, эр цэргүүд болон эмчилгээ сувилгаа хийлгэж буй иргэддээ шинэ оноо өнгө жавхаатай угтахыг хүсэн ерөөж байна.

2015 он шинэ санаачилга, бүтээн байгуулалт улам нэмэгдсэн сайхан жил болно. Бүтээн босгохын эрч хүч ундарсан үйлдвэрийнхээ энэ нүргээн дундаас азай буурлууд, алиа бяцхан үрс, айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Гарч буй шинэ жил хүн бүхний ерөөл биелсэн сайхан жил байх болтугай!

Ингээд энэхүү цагаан сүүнийхээ дээжийг Монгол түмний минь буян заяа, хийморь өөдрөг, Монгол айл бүрт аз жаргал, сайн сайхны ерөөл баялхаж байхыг бэлгэдэн өргөе!

Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэе!

Монгол түмэн минь шинэ оноо сайхан угтаарай!

ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ!

2014оны 12 дугаар сарын 31-ний өдөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.11.107)
    Mongol turiin terguun shu dee yamar neg uurkhaichin bish dee
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • zochin (202.179.11.107)
    Elbegdorj ard tumnee daanch hundelsengui dee 31 nd
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Их салхи нижэгнэнхэн хөдөлтүгэй (103.229.121.3)
    Өнөөдөр цадигаа алдсан хамгийн уйваагүй авилгач Бадамжунай Элбэгдоржийн гэрт оймстойгоо тарвалзаад хэвтэж байдаг гэсэн. Мие.Энхболд гэх мистер Бин царайлсан газрын ченж өнөөгийн ерөнхийлөгчийн хамгаалтан дор нам дамжсан олигполь үүсгээд төр самраад байж байна. Авилгалч Энхбаяраас эд нар нэг зүйлээр илүү. Хайрлах сэтгэл халуун зүрхгүй, хэнийг ч яахаас ч буцахгүй хатуу сэтгэл, хүчний байгууллагаар зэвсэглэн саад босон хүмүүсийг хүн барьцаалсан ***** шиг шийдэмгий8 цус урсгахаас ч буцахгүй санаснаа гүйцэлдүүлж байна. Яг ижил араншинтай зуумтгай хорломтгой, муу аргаар ажлаа явуулдаг Элбэгэ-ЗИ-Женкогийн гурвын холбоо Монгол сахйан орон-АН түүний олон мянган жирийн гишүүдийн 25 жилийн итгэл дээр дөрөөлөн дураараа дургиж, асуулгүйгээр мөнхийн сөрөг хүчин байх ёстой илжирсэн коммунистуудтай өвөр түрийндээ орж, нүдэнд нь оюутолгой-тавантолгой-Газрын тосны баялагаас өөр юу ч харагдахаа больжээ. Үүнийхээ төлөө мөртөө тээг болсныг мөрөөр нь мөшгиж, мөчөөр нь жиргэж байна. АН-ын нийт хамт олон-жирийн гишүүд бид дотроосоо хэнийг төрүүлж-хэнийг мангас болгож хувиргаснаа эргэж харах цаг болжээ. Бүх үнэт зүйлээ МАН-д алдаж,алуулж, эд нараар тоглуулж, байгуулсан засаг, ялсан ялалтаа алдаж, нйамаацуулж, их мөнгөн төлбөрт өгч дуусах нээ. 37 оны хэлмэгдлийн хорт манан аль хэдийнээ бүрхэж-өөрийнхээ үнэт зүйлсийг, бий болголцсон шудрага хүмүүсээ хувийн тооцоогоор шорондож, дээрэмдэж, хулхидаж, хуйвалдаж дууслаа. Олон түмэн гишүүдээ арай ч бид эднийг ийм хүмүүс гэж бодож явлуу. Ээбийг уухайлан дэмжиж гэр орныхонтойгоо тангараг тасарч явсан саяханы тэнэгтлээ бодохоос уур минь хүрч, уушиг сагсайж байна. Их салхи хөдөлвөл нижэгнэнхэн хөдөлтүгэй.
    2015 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    20 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    4 цаг 15 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    5 цаг 26 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    5 цаг 41 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    5 цаг 44 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    6 цаг 24 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    7 цаг 59 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    10 цаг 13 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    10 цаг 20 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    10 цаг 38 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    10 цаг 48 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    11 цаг 26 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    11 цаг 55 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    12 цаг 10 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    12 цаг 15 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Өчигдөр 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК