Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Алтан сарнай”-н эзэдтэй танилцана уу

2015-1-01
0
ЖИРГЭХ
Жил бүрийн  арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 14 дэх жилдээ зохиогдлоо. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, залуучуудын холбооноос энэ наадмыг зохион байгуулдаг бөгөөд залуусын дуу хоолой,  үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор  өдгөө Шадар сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан гэдэг.
-16092014-1410854189-543052137-ajia_rinbuuchi1-093143-1286218228Жил бүрийн  арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 14 дэх жилдээ зохиогдлоо. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, залуучуудын холбооноос энэ наадмыг зохион байгуулдаг бөгөөд залуусын дуу хоолой,  үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор  өдгөө Шадар сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан гэдэг.

Нийгэм, эдийн засгийн бүхий л салбараас шилдгийг шалгаруулдаг “Алтан сарнай”-н эздийг дараах долоон номинациар шалгарууллаа. Энэ жилийн  долоон салбарын шилдгүүдийг тодруулахдаа олон нийтийн нээлттэй  санал асуулгыг www.altansarnai.mn сайтаар авсан байна.

“Алтан сарнай 2014” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

 Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн: З.Түмэн-Өлзий

Олон Улсын Музейг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч Зандраагийн Түмэн-Өлзий 3000 шахам хувилбар оньсон бүтээл бүтээж, 5000 шахам хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, баталгаажуулж, зохиогчийн эрх патент авснаар энэхүү шагналын эзэн болжээ.

 Соёл урлагийн салбарын оны онцлох хүн: Н.Жигжидорж

Монгол Улсын Морин хуурын чуулгын концертмейстер, гоцлол хөгжимчин. Тэрбээр 4-р сард: Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын "Морин хуур, Симфони найрал хөгжмийн II концерт"-ыг хамтран туурвиж, ДБЭТ-ын тайзнаа амжилттай толилуулсан. Мөн "Арга билэг" этно жазз хамтлагтайгаа Швейцарийн Хэйри Хайзег жазз хөгжмийн тавалтай хамтран "Агула" жазз хөгжмийн тоглолтыг толилуулж, цомог гаргасан бөгөөд уг тоглолтоо 2015 оны 2 сарын 1-ээс Швейцарийн 5 хотноо тоглохоор бэлтгэж байна. Н.Жигжиддорж өнгөрсөн онд мөн "Арга билэг" этно жазз хамтлагтайгаа АНУ-ын хэд хэдэн хотод "ДЭЭЛТ" этно жазз тоглолтоо толилуулсан бол арванхоёрдугаар сард "Virtuoso-2014" оны шилдэг уран бүтээлчдийн тоглолтод оролцон, оны шилдгийн шилдэг уран бүтээлчээр шалгарч, "Virtuoso-2014" цомын эзэн болжээ.

-16092014-1410854189-543052137-ajia_rinbuuchi1-093143-1286218228 Спортын салбарын оны онцлох хүн: С.Цэрэнчимэд

Узбек улсын Ташкент хотод болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 60 кг-ийн жинд түрүүлэн, Дэлхийн аварга болсон, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд энэ жилийн спортын шилдэг хүнээр тодорлоо. Тэрээр 19 насандаа ДАШТ-ээс алтан медаль хүртсэн нь энэ эрхэм алдрын эзэн болсон хамгийн залуу тамирчин болжээ.

 Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн Ж.Мөнхбат


Тэрбээр 2002-2004 онд УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагч, УИХ-ын даргын туслах, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2005-2007 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2007-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн тэргүүн, 2011 оноос Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны дэд тэргүүн, 2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн дэргэдэх Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2012 оноос “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаад. МАН-ын 27 дугаар их хурлаар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа улс төрийн залуу удирдагч юм.

 Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн: Л.Ажиа Гэгээн


Snapshot_2015-01-01_121641Цусны хорт хавдартай хүүхдэд зориулан эмнэлэг байгуулсан Л.Ажиа гэгээн энэхүү шагналын эзэн боллоо. Цусны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, 2009 онд ийм төрлийн өвчтэй 18 хүүхэд бүртгэгдэж байсан бол 2011 онд 33 болж өсчээ.

“Хамгийн хүнд өвчтэй хүүхдүүдийг тусгаарлаж, зориулалтын эмнэлэгт эмчлэх шаардлагатай байдаг. Бид энэ чиглэлийн хүүхдийн эмч нарыг Герман, Солонгосын эмнэлгүүдтэй хамтран бэлтгэсэн бол өнгөрсөн 5 дугаар сард лабораторио бүрэн шинэчилсэн. Иймээс бидэнд тулгамдаж байсан хамгийн том бэрхшээл болох барилгын асуудлыг Ажиа гэгээнтэн олж харан шийдэж өгсөнд маш их талархаж байна” хэмээн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр энэ номинацийн эзний талаар ярьж байв.

Бизнесийн салбарын оны онцлох хүн: Д. Наранбаатар

2002-2003 онд “Таван Богд Косметик” ХХК-д маркетингийн менежер
2003-2004 онд “Таван Богд Косметик” ХХК-д судалгааны менежер, ахлагч
2004-2005 онд “Таван Богд Косметик” ХХК-д дэд захирал
2005-2008     “Таван Богд Трейд” ХХК-ийн бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга
2008 онд  “Говь” ХК-ийн Дотоод худалдааны газрын захирал
2009 оноос одоог хүртэл “Говь” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа шилдэг бизнесмэн юм.
 
    Дэлхийн монгол хүн: Г.Баатархүү

-16092014-1410854189-543052137-ajia_rinbuuchi1-093143-1286218228“Шонхор” циркийн захирал Г.Баатархүү нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү арал дахь Морьтны циркид 10 гаруй жил ажиллахдаа гадаад, дотоодын 15 сая гаруй жуулчдад тоглолтоо хүргэжээ. Энэ нь гадаадын жуулчдад Монгол улсынхаа түүх соёл, зан заншлыг сурталчлах, жуулчдыг эх орондоо татах, морьтны циркийн гайхамшигт үзүүлбэрүүдээ зөвхөн Монголоороо овоглох, Монгол циркийг дэлхий дахинаа таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. “Шонхор” морин цирк нь 950 хүний суудалтай циркийн дугуй манежинд өдөртөө 3-5 тоглолт хийдэг бөгөөд өдөрт 3500-5000 гаруй жуулчдад Монголынхоо гайхамшигт түүх соёлыг таниулж, Чингисийн морьтон Монгол хаана хүчирхэг хэвээр гэдгийг гайхуулсаар явна.

Ийнхүү  олон нийтийн нээлттэй санал асуулгаар өрсөлдүүлсэн эрхмүүдээс дээрх  долоон эрхэм энэ жилийн “Алтан сарнай”-н эзэд боллоо. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболдын нэрэмжит  “Нийгмийн ардчилалын төлөөх хүндэтгэлийн цом”-ыг   ажил үйлсээрээ манлайлсан таван  залууд гардуулсан юм.  Намын  даргын нэрэмжит хүндэтгэлийн цомоор МАН-ын бүлгийн референт, сэтгүүлч Н.Хажидсүрэн,  ШУТИС-ийн 3-р курсын оюутан Д.Нармандах, бизнес эрхлэгч Ц.Амарсанаа, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч Э.Ганхуяг,  Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга Л.Ганболд нар шагнагдсан юм.

Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгоор залуучуудын холбоо байгуулах гэж анх гэрийнхээ зурагтыг  барьцаанд тавьж , замын  зардлаа олж байсан юм. Харин өнөөдөр үндэсний хэмжээний байгууллага болжээ. Залуус бид эв нэгдлийг хариуцлага гэж ойлгодог.  Өнөөдрөөс сайхан маргаашийг бүтээх хариуцлага үүрсэн залуусын ганцхан гарц бол эв нэгдэл юм. Энэ утгаараа улс орны хөгжлийн  зөв гарц нь зөвшилцөл гэж үзэн, МАН Засгийн газарт  орж, асуудлаас  зугтах биш асуудалд ажил хэрэгчээр хандахаар болсон нь 2014 оны онцлох үйл явдал байлаа. Одоо 2015 онд эв нэгдлийг уриа лоозонгийн хэмжээнд биш хүлэлт болсон  хөгжлийг хамтдаа бүтээх  хэрэгтэй” гэдгийг хэлсэн үгэндээ онцолж байлаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • UB irgen (112.72.13.37)
    On"son togloom bol undesnii uv ulamjlal, soel boloxoos bish shinjlex uxaan bish shvv dee.
    2015 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Munhbat yasan gej awch baigaan? Tailbarlaad uguuch
    2015 оны 01 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    3 цаг 45 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    4 цаг 56 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    5 цаг 10 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    5 цаг 14 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 54 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    7 цаг 29 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    9 цаг 42 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    9 цаг 50 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    10 цаг 8 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    10 цаг 18 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 55 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    11 цаг 25 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    11 цаг 39 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    11 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Өчигдөр 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК