Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийнхэнд том өршөөл үзүүлэх үү?

2015-1-05
0
ЖИРГЭХ
Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийхэнд нэгэн том амлалт өгсөн гэж эх сурвалжууд мэдээллэж байна.

    JAV_1929Улиран өнгөрөгч 2014 оны сүүлчийн өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын томоохон бизнесмэнүүдийг хүлээн авч уулзсан. Уг уулзалтыг ажлаа аваад удаагүй байгаа МХАҮТ-ын дарга Д.Лхагважав зохион байгуулсан. Өмнөх Ерөнхий сайд нар бүгд л бизнесийнхэнийг хүлээн авч уулзаж байлаа. “Бизнесийн таатай орчныг бий болгоно” “татварын орчинг сайжруулна”  “үндэсний үйлдвэрлэлээ төрөөс дэмжинэ” гэх мэт улиг болсон амлалт хэдэн ч үе улиран өнөөдөртэй золгосон ч бизнесийн таагүй орчин, татварын хачин тогтолцоо, үндэсний үйлдвэрлэлээ хорлох бодлого байсаар байгаа нь нууц биш.

    Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийхэнд нэгэн том амлалт өгсөн гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Энэ нь удтал дуншиж байгаа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, татварын орчноо шинэчилнэ, хамгийн гол нь татварын хуулийн гажуудлаас болж эрүүгийн хэрэгтэн болчихоод байгаа 2000 орчим компанид өршөөл үзүүлж дахин нэг удаа рестарт хийнэ гэсэн яриа явагдсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.

    Ийнхүү зарим улстөрийн намуудын эсэргүүцэлтэй тулгараад байсан эдийн засгийн ил тод байдлын тухай буюу эдийн засгийн өршөөлийн тухай хууль энэ чуулганы хуралдаан завсарлахаас өмнө батлагдах бололтой. Үүнийг батлуулахад хувийн хэвшлийнхэн ч багагүй идэвхи чармайлт гаргаж лобби хийхээр болоод байгаа гэнэ.

    Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг олон нийт хоёр янзаар хүлээн авч байгаа. Нэг талаасаа татварын тогтолцоо тэр тусмаа НӨАТ-ын тухай хууль амьдралд нийцэхгүй байгаагаас шалтгаалж дөрвөн жилийн давтамжтайгаар 2000 аж ахуй нэгж эрүүгийн хэрэгтэн болдог гаж тогтолцоо бий болсон. 70000 аж ахуй нэгж бүртгэлтэй атлаа 7000 аж ахуй нэгж л тайлан өгч байна. Өөрөөр хэлбэл далд эдийн засгийн нөлөө маш их байгаа нь макро эдийн засгийн бодлого төлөвлөлт, хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж байна гэж тайлбарладаг.

    Үнэхээр НӨАТ-ын тухай хуулинд амьдралд нийцэхгүй олон заалтууд бий. Энэ талаар эдийн засагч Д.Лхагважав  “Манай улсад  1997 онд НӨАТ-ын тухай хууль баталж, мөрдөж эхэлсэн. Үүнээс өмнө Худалдааны татвараар зохицуулж байсан юм. Гэхдээ энэ нь нэр солигдсоноос цаашгүй хууль болж, өнөөдөр ч хэрэгжиж байгаа. Хоёр өөр ойлголт, татварын асуудлыг нэг болгосон нь эргээд татварын орчны гажуудал согог болсон. Үүнд төр буруутай. Бизнес эрхлэгчдэд буруу дүрэм гаргаж, үүдийг нээж өгчихөөд эргүүлээд өөрсдийг нь шоронд хийдэг тогтолцоог бий болгосон гэж болно. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд 10 сая төгрөгийн босго тавьсан. Энэ нь үндэсний компаниудыг томруулахгүй байх бодлого, цаашлаад 10 саяас дээш давсан орлогоо нуун дарагдуулах, авлига өгч эхэлсэн зэрэг сөрөг үр дагаврууд гарч ирсэн. Үүнээс хамгийн эмгэнэлтэй нь үндэсний компаниудын аль нь ч томорч чадаагүй явдал. Яагаад гэхээр чөлөөт зах зээл дээрх өрсөлдөөнийг хуулиар шударга бус болгож, 10 сая дотор багтсан хөрөнгөтөн л төрүүлж эхэлсэн. Тэгш бус хууль хэрэглэснээсээ болоод нэг хэсэг нь татвар төлдөг, нөгөө нь төлдөггүй...

    НӨАТ-ын тайланг нягтлан бодох бүртгэлийн тайлан гаргадаг аргаар гаргаад явчихсан юм. Нягтлан бодох бүртгэлийн тайлан гэдэг бол тусдаа шинжлэх ухаан. НӨАТ-ын тайлан ч тусдаа ойлголт. Манайд бол аккурэйль гэдэг. Баримт хүлээж авсан л бол энэ нь аккурэйль суурь юм. Бараа бичиж өгөх нь хамаагүй. Хэзээ мөнгө орж ирнэ тэр үед нь гүйлгээ хийсэн гэж үздэг.  Манайх энэ зарчмаар явдаг. Гэтэл энэ нь бараа бүтээгдэхүүнээ бөөнөөр нь авчихсан компаниуд хүний өмнөөс алдагдал хүлээдэг тогтолцоотой болчихоод байгаа юм. Манай ихэнх компани, үйлчилгээний байгууллага бараа таваараа захаас татдаг. Гэтэл тэдний хэнд ч НӨАТ-ын падаан байдаггүй. Хамгийн чухал нь төрөөс тухайн үйлчилгээний байгууллагуудад падаангүй үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгчихдөг. Тэгчихээд бараа худалдаж авсан компаниудаас падаан нэхээд, хариуцлага хүлээлгэхээр ханцуйгаа шамлаад байгаа юм. 

    Нэг дэлгүүр байлаа гэж бодъё. 200 газраас бараа нийлүүлдэг бөгөөд нэгээс нь л 100 сая төгрөгийн бараа нийлүүлдэг гэж бодъё. Сарын дараа 50 сая төгрөгийн бараа нь зарагдаж, түүнийхээ мөнгийг шилжүүлэв. Гэтэл бараа зарсан компани нь 100 сая төгрөгийн падаан гаргачихсан, 100 сая төгрөгийн бараагаа зарчихсан гэж тооцсон байдаг. Гэтэл манай татварын хуулиар ирээгүй 50 сая төгрөгт нь торгууль тооцдог. 200 газрын 50 сая гээд бодоод үз дээ. Гэтэл үүний цаана бараа нийлүүлэгчдийн татвар нуугдчихсан байдаг. Бүх татварыг худалдан авагч л төлөх зарчим үйлчилж байна. Энэ бол эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн биш юм. “ Тодорхойлсон байна.

    Харин нөгөө хэсэг нь эдийн засгийн өршөөлийн хууль баталж татвараас хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөө нуусан этгээдүүдэд өршөөл үзүүлж байгаа хэрнээ НӨАТ-ын тайлангаа цаг хугацаанд нь гаргаж хуримтлагдсан өртэй болсон эдийн засгийн хүндрэлээс болоод төлж чадахгүй хүнд байдалд орсон компаниудыг хамруулахгүй гэж байгаа нь шударга бус гэж тайлбарлаж байна.

    Тус хуулинд зааснаар бол ногдуулсан татварыг хөнгөлөхгүй, харин нуун дарагдуулсан эд хөрөнгийг бүртгэж өршөөлд хамруулахаар байгааг шударга бус гэж үзэх хүн цөөнгүй байна. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийн орчныг сайжруулахын төлөө татварын хачин тогтолцоог өөрчилж, эрүүгийн хэрэгтэн болох дээрээ тулаад байгаа аж ахуй нэгжүүддээ том өршөөл үзүүлэхээр сэтгэл шулуудаж байгаа бололтой.
    
    
    

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Б.Мөнх-Эрдэнэ (202.179.10.74)
    Татварын хуулийг хурдан өөрчлөхгүй бол үндэсний үйлдвэрлэгч үндэсний компаниуд томорч, хөгжиж чадахгүй байна. Ажил олгогч нар төрөөс маш их дарамт шахалтанд өрддөг болхоор аргагүйн эрхэнд хахууль өгдөг шүү дээ.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • dmz (150.129.143.125)
    noat bolih ugui bol bugdeeree noat padbtai bolh heregtei ym shig sanagdah ymaa tehgui bol neg hesgen tolood nogoo hesgen tolhgui shudrga bus bn er ni bolvol zugeer baihaa
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.140.78)
    Tatvar, NUAT, Bas x tailan gej baahan tsaas avdagaa bolimoor yum.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.122)
    НӨАТ-н торгуульд орсон бүх компанидаа нэг удаа өршөөл үзүүлбэл эдийн засагтаа том дэмжлэг болно доо. Тэгээд цааш нь энэ НӨАТ гэж юмыг болих хэрэгтэй. Зүгээр л орлогын албан татвараа аваад явахад л хангалттай. ААН-үүд татвараа дуртай төлж, татвар хураалт бүрэн явагдана. Мөн ажилчин эсвэл бичил бизнес эрхлэгчээс 10 хувь биш 5 хувийн татвар авах нь зүйтэй.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.123.238)
    Монголын иргэд, гэр бүлүүд дийлэнх нь өр зээлгүй яадах ядахаараа амьдраад болоод л байна. Та нар юуны төлөө өр тавина вэ. Одоо болио.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • irgen (122.201.21.139)
    NUAT bol kompaniudiig dampuuruulj bna, buteegdehuunee arai gej achuulaad mungu n orj irehgui huleegdej baihad 10 huvi urichilj tuldug, ingehgui bol udur bur undur torguulli noogduuldag, huat -aa 5 huvi bolgood bugd tuluh heregtei, hyatuud tulduggui
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Ард (182.160.3.220)
    НӨТ-ийн босгоо өндөржүүл. 10 сая их дарамттай босго. Сарын 1 саяын орлоготой хүнд дарамт болжийна.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.11.118)
    tatvaraa vnener tailagnsan ch tulj chadahgvi bgaa aj ahuin negjvvdiig urshuudgvi yumaa ghed yadaj hvv torguulaas ni chuluulj esvel 50 huvi urshuuj bolohgvi yu.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Ard Mongol (202.179.11.42)
    Xuvia bagasgaad tatvariin baazaa urgutgux ni zuv bodlogo ES-iin sanaag UIX deer demjvel sain l baina
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.11.118)
    huvia bagasgaad orlogo olson bolgon tatvar tuluh estoi shvv.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.41)
    urshool yah ve, NOAT iin huulia hurdan batlaachee
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    3 цаг 46 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    4 цаг 57 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    5 цаг 11 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    5 цаг 15 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 54 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    7 цаг 29 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    9 цаг 43 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    9 цаг 51 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    10 цаг 9 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    10 цаг 18 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 56 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    11 цаг 25 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    11 цаг 40 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    11 цаг 46 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Өчигдөр 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК