
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбоотойгоор шинээр томилогдох генсекийн нэр АН дотор хүчтэй яригдаж эхэлсэн байна. Тодруулбал сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг уг суудалд томилохоор ярилцаж байгаа аж. Ц.Оюундарь МҮОНРТ-ийн захиралд нэр дэвших болсонтой холбогдуулан генсекийн ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд Монголын Үндэсний радио телевизийн Үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болно.
Сэтгэгдэл (5)