Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Төр иргэддээ тэгш, шударга хандах боломж бүрдэж байгаа юм

2015-1-05
0
ЖИРГЭХ

    2a951e63018f8c14bigТөрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах саналыг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Засгийн газрын энэ оны сүүлчийн хуралдаанд оруулж батлуулсан. Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг журамд чухам ямар өөрчлөлт орсныг С.Чинзориг сайдаас тодрууллаа.

-Төрийн албаныхан тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авдаг. Эмч, багш, төрийн захиргааныхан, тусгай алба хаагчид гээд хашиж байсан албаараа ялгаатай авдаг тэтгэмжийг өөрчлөх нь зүйтэй гэдэг саналыг та өмнө нь тавьж байсан. Энэ удаагийн өөрчлөлт төрийн албаныхнаас чухам хэнд хамаатай вэ?

-Төрийн албаны тухай хуулиар төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан байдаг.  Журмыг нь Засгийн газраас тогтоодог бөгөөд 2009 онд баталсан журамд өөрчлөлт оруулах тухай зарчмын саналыг өмнө нь хэд хэдэн удаа тавьж байсан. Энэ удаагийн өөрчлөлт Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаж байсан төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад олгох тэтгэмжтэй хамаатай.

-Чухам юуг нь яаж өөрчилснийг тайлбарлаж өгөөч?

-Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ буцалтгүй тусламжийг нийтэд нь 12 сараар тооцож тэгшитгэж олгож болох юм гэдэг санааг дэвшүүлсэн. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар ярилцаад төр иргэддээ шударга хандах ёстой, юм болгоныг тэгшитгэх байдлаар зохицуулах нь зохимжгүй юм гэдэг үүднээс төрийн албан хаагчдад олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийг тэр хүний төрийн албанд ажилласан жилтэй нь дүйцүүлэн олгох нь зөв юм гэдэг дээр ойлголцолд хүрсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албанд 20 жил ажилласан хүнд 20 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. 30 жил ажилласан хүнд 30 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээнийхийг олгох зарчмаар асуудлыг шийдсэн. Бүр тодорхой хэлбэл, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан.

-Тэтгэмжийн дээд хэмжээг тогтоосон уу. Магадгүй төрд 40 жил ажилласан хүн гарч ирвэл түүнд 40 сарынх нь цалинтай дүйцэх тэтгэмж олгох уу?

 -Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоосон. Мөн тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албанд сүүлийн таваас доошгүй жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэдгийг тодотгосон байгаа.

-Өмнө нь мөрдөж байсан журмаар төрийн жинхэнэ алба хаагчийн цалинг тодорхой хувиар өсгөж тооцдог байсан. Үүнийг өөрчилсөн үү?

-Төрийн жинхэнэ албан хаагч төрийн үйлчилгээний албан хаагчдаас арай өөр. Үндсэн хуулиар олгогдсон зарим нэг эрх нь хязгаарлагдмал. Тухайлбал, аж ахуй эрхлэх, үзэл бодлоо нэгтгэх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох зэрэг нь тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг учраас тэтгэвэрт гарахад нь олгодог тэтгэмжийг 40 хувиар буюу 1.4 дахин нэмэгдүүлж тооцдог байсан.  Гэхдээ энэ удаагийн журмаар төр алба хаагчиддаа тэгш хандах үүднээс төрийн захиргааныхны тэтгэмжийг бодох сарын үндсэн цалинг 1.4 дахин өсгөн тооцож байсныг өөрчилж сарын цалингаар нь тооцож байхаар болсон. Мөн төрийн захиргааны жинхэнэ албанд ажилласан жилд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хугацааг оруулан тооцохыг болиулсан. Төрийн албанд ажиллагсад ажилласан жилтэйгээ дүйцсэн сарын тэтгэмж авах нөхцөл бүрдсэн нь төрийн албан хаагчдад шударга хандаж буй хэрэг юм.

-Эмч, багш нарын авдаг тэтгэмжийн журамд өөрчлөлт орох уу?

-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан энэ удаагийн өөрчлөлт төрийн тусгай албан хаагчдад хамаарахгүй. Мөн эмч, багш нарын тэтгэмжийн асуудлыг Эрүүл мэндийн болон Боловсролын тухай хуулиар зохицуулдаг учраас энэ удаа зөвхөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад л хамаатай юм. Харин эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст олгодог тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулан шинэчлэх бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдад олгохоор болсонтой адил зарчмаар шийдэхээр асуудлыг оруулж ирэхийг Засгийн газрын хуралдаанаас даалгасан. Бид энэ чиглэлд ажиллаж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.91.116.34)
    Зөв шийдвэр гаргасан Гэхдээ нөгөө төсөв хэмнэх биш төсвийг улам хүндрүүлсэн шийдвэр болжээ. Өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүс сүүлийн 5 жилийн үндсэн цалингийн дундажаар бодож нэг удаагийн буцалтгүй тусламж авахаар болсон нь төсөвт маш их хэмжээний дарамт болох юм. Ямар амьтны лоббигоор хийгдсэн бол доо Энэ улсын жинхэнэ дампууруулна шүү
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • irgen (202.170.69.194)
    ene huniig toriin aliltnuudiig yalgavarladag baidlig boliulna geh mayagiin yym yarihad ni zov zuitei sanaa gej huleej baisan chini nogoo l ard irgediig alagchilj yalgasan, oorsoddoo ashigtai teneg jurmaa heveer ni shaham gargah shiv dee. Ingej huniig yalgahaa bolioch ee. Toriin alban haagch hun, busad ni yu yum be. Adilhan l mahiitlaa zutgej ban sh dee, ted nar shig idej uuj chadahgui ch egsen zutgej bga humuusiig ingej ***** yalgaj hand!!!!
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    3 цаг 49 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    5 цаг 0 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    5 цаг 14 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    5 цаг 18 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 57 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    7 цаг 32 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    9 цаг 46 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    9 цаг 54 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    10 цаг 12 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    10 цаг 21 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 59 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    11 цаг 28 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    11 цаг 43 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    11 цаг 49 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Өчигдөр 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК