Эрэн хайх, аврах ажиллагаа:Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн нутаг Отволын зүүн урд байрлах харзны усанд шар алаг зүсмийн шүдлэн үхэр унасан байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 55 дугаар ангийн албан хаагчид ажиллан унасан үхрийг татаж гарган тус багийн Ойчидын 6-11 тоотод оршин суугч М-ийн үхэр болохыг тогтоон эзэнд нь хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2-99 тоотод оршин суугч С.Мурагер /25 настай, эрэгтэй / ДАХ 47-04 улсын дугаартай Аксент загварын суудлын автомашин нь 9 дүгээр багийн нутаг Зурагтын антены баруун талын үерийн далангийн хажуу талд цасан хунгарт суусан дуудлагаар өөрийн биеэр ирж мэдээлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22-р ангийн албан хаагчид ажиллан татаж гаргасан.
Мэдээлэл:
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 718 дугаар байрны 4 дүгээр давхрын 28 тоотын айлд хэрэглээний газ дэлбэрч 3 өрөө байрны цонхнууд нь хагарч, иргэн Н /30 нас, эр/, иргэн Э /33 нас, эм/, иргэн Э /31 нас, эм/ нүүр хүзүүний хэсэгт тус тус түлэгдэж НТТТөвд хүргэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/

















































Сэтгэгдэл (1)