2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөрНийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Үүнээс,
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг барилга “Мега стор” дэлгүүрийн баруун талд 81 дүгээр байрны хойд талд дулааны шугамын худагт дулаалга шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж унтраасан. Уг галд /нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй, эрэгтэй хүн өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Эрэн хайх аврах ажиллагаа:
Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн Цагаан дөрвөлжийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод оршин суугч иргэн О /19 настай, эмэгтэй/ 2015.01.01-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 2 албан хаагч, ар гэрийн 3 хүн 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад уг иргэн ар гэрийнхэндээ эсэн мэнд байгаагаа мэдэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
















































