2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөрНийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 5 тохиолдол үргэлжилж байна.
Тээврийн хэрэгслийн осол тухайд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт 09-91 УНВ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” загварын суудлын автомашин, 84-19 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай мэдээллээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Х /16 настай, эмэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.
2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр
Цаг агаарын төлөв
7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Мэдээлэл:
2015.01.03-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Дунд Хавтгайн энгэр гэдэг газар малчин С-ийн нохой 3 хүн рүү дайрч гэмтэл учруулсан. 3 хүн Төв аймгийн эмнэлэгт боолт хийлгэн вакцин тариулсан. Нохойд хазуулсан И 36 настай эрэгтэй, А 20 настай эмэгтэй, С 35 настай эмэгтэй нарын бие одоогоор гайгүй байна. Нохойг устгаж, шинжилгээнд дээж авсан, хариу гараагүй байна.
Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Мандухай зочид буудлын дэргэд 20 дугаар байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар 2015.01.05-ны /02:10 цагт/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн А /46 нас, эр/ 5 дугаар давхрын дээвэр дээр байхад нь аюулгүй буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
















































