Г.Алтанхүүд холбогдох найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Гэвч шүүхийн шийдвэрийг Эрүүгийн нэгдүгээр шүүхээс одоогоор хэлэх боломжгүй, харин маргааш хэвлэлийнхнийг цуглуулж байж нийтэд нь зарлана гэж мэдэгдэв. Прокуророос Г.Алтанхүүг 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаад байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Д.Ундрах /24tsag.mn/

















































Сэтгэгдэл (6)