2015 оны нэгдүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүрийн голын сав газраар 20-25 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
















































