Шинэ жилийн өдрүүдэд нийслэлд хулгай дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргүүд өсчээ.Тухайлбал, баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил багагүй бүртгэгджээ. Шинэ оны өмнөх өдөр зам тээврийн ослоор нэг хүн барж, 11 хүн гэмтсэн байна. Мөн энэ сарын 2-ны өдөр СХД-ийн нутаг 1 дүгээр хорооллын замд "Тоёото Чейзир" маркийн автомашины жолооч 25 настай залууг дайрчээ. Жолооч нар дээрх ослыг гаргахдаа согтуу байсныг албаны эх сурвалжууд хэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/

















































Сэтгэгдэл (1)