Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлэг өрийн босгыг нэмэхийг эсэргүүцэв

2015-1-06
0
ЖИРГЭХ

    MANМАН-ын бүлэг өчигдөр өдөржин хуралдаж, 2015 оны Төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд тус бүлэг Засгийн газрын оруулж ирсэн Төсвийн тодотголыг эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс гарах сайн шийдэл биш гэж үзжээ. Тиймээс тус бүлэг ирэх оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулах хуулийн төслийн асуудлаар байр сууриа нэгтгээгүй байна. Харин ирэх долоо хоногт нэгдсэн байр сууриа хүргэнэ, тэр болтол гишүүд тус бүр төсвийн хуулийг судалж, уншина гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Тэрбээр энэ талаар “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засаг хүнд байгааг удаа дараа мэдэгдэж байгаа. Тиймээс энэ хүнд үед төсвийн орлогыг 905 тэрбум төгрөгөөр багасгах мөн төсвийн зардлыг 905 тэрбум төгрөгөөр бууруулах төсөв оруулж ирсэн байна. Энэ бол ард иргэдийн амьдрал хүнд үед хямралыг бууруулах сайн төсөв биш. Гэхдээ улс орон маань хүндээр өвчилсөн учраас эмчилэх шаардлагатай. Эмчлэх эм гашуун байгаа. Тиймээс арга буюу зарим зүйлийг шийдэхээс өөр аргагүй байна” гэлээ.

Шийдлийн Засгийн газрыг байгуулах үед МАН болон АН хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд өрийн таацыг нэмэгдүүлэхгүй гэж тусгасан байдаг. Гэтэл ᠎Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэрээний заалтыг зөрчиж өрийн босгыг 70 хувьд хүргэх төсвийг оруулж ирлээ. Үүнийг МАН-ын бүлэг дэмжихгүй. Цаашид ч өр нэмэхгүй гэсэн байр сууриндаа байна гэж тус бүлгээс мэдэгдэв.

Мөн Алдарт эхийн одонтой ээжүүдийн мөнгийг багасгаж болохгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Манай улсад 200 орчим мянган ээж одонгийн мөнгийг авдаг байна. Тэдний 90 хувь 55 нас хүрсэн ээжүүд байдаг аж. Гэтэл хүүхэд нь 18 хүрсэн ээжийн одонгийн мөнгийг өгөхгүй болбол дээрх бүх ээжүүд одонгийн мөнгөө авч чадахгүйд хүрэх магадлалтай болох юм. Одонгийн мөнгө нь хүүхдийг шагнасан бус ээжүүдийн хөдөлмөрийг үнэлсэн үнэлэмж учраас тус мөнгийг өгөхийг зогсоож болохгүй гэж тус бүлэг үзжээ.

Цаашилбал хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох нь зөв эсэхийг нарийн судалж байж дүгнэлтээ гаргахаар болсон байна.

Харин оюутны 70 мянган төгрөгийг хийсэн бүтээсэнд нь өгдөг байх нь зөв гэдэг шийдэлд тус бүлэг хүрчээ.

Ер нь Засгийн газар хямралыг давах төлөвлөгөөг УИХ-д яаралтай оруулж ирэх ёстой гэлээ.

Мөн Төсвийн тодотголтой холбогдуулан Татварын хуульд өөрчлөлт оруулах болсон талаар МАН-ын бүлэг хурал дээрээ хэлэлцсэн байна.

Тодруулбал,
Хөрөнгийн татварын хууль /шинэ хууль /
Малын хөлийн татварын хууль / өөрчлөлт оруулж байгаа/
Галт зэвсгийн татвар /өөрчлөлт оруулж байгаа/
Нийслэлийн татвар /шинэ хууль. Борлуулалт бүрийн үнийг дүнгээс суутгал тооцолгүйгээр 1 хувийн татвар авна./  
МАН-ын бүлэг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд ард түмний амьдрал хүнд, хэцүү үед татвар нэмэх нь тохиромжгүй гэж үзжээ. Мөн дээрх татваруудаас төвлөрөх мөнгийг юунд зарцуулахаа Засгийн газар тодорхой тусгах ёстой гэж тус бүлгээс мэдэгдлээ.

Ер нь зээл авч, татвар нэмэх бус гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаж байж энэ хүнд хэцүү нөхцлөөс сална гэж тус бүлэг үзэж байгаа аж.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (150.129.140.209)
    АН-ын дуракууд өнөөгийн хүндрэлийг бий болгоогүй гэж үү? ОТ-н гэрээ, ТТ-н гэрээг бүгдийг нь өөрчилнө гэж Алтанхуяг э/з унагасан.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • tatvar (202.179.11.107)
    tatvariin bagts huulia hurdan batlaad uurchlult oruulaachee shine on garchaad ba
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • зочинф (182.160.32.17)
    Юу үнэн тэр үнэн МАН өнөөдрийн бүх муу асуудлыг үнэдэслэсэн АН дээрээс нь сайн нэмэрлэсэн.Одоо тэгээд яах гэж байна Наад мэдэгдэл чинь шааааал худлаа мэдэгдэл.Худлаа гэдгийг нь би одоо шууд батлах уу.Өнөө маргаашгүй УИХурал дээр та нар өрийн тааз нэмэхийг шууд л дэмжиж батлан барьсан ч алзахгүй шүү.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    хамгийн түрүүнд оюутны 70000-г зогсоох хэрэгтэй. Оюутны тэтгэлэг өгснөөр оюутнуудын мэдлэг боловсрол дээшлээгүй. Тиймээс бүрмөсөн зогсоох хэрэгтэй.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.70.42.34)
    эд нар /МАН/ олон түмэнд нэг их сайн хүн болж харагдах гээд нөгөө популизм гээчээ хийгээд эхлэж байгаа юм даа. Хэрэг дээрээ өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг энэ гарууд бий болгож өгөөд унаад өгөө биздээ. Мартсан уу.? Түмэн олон одоо юмны учрыг олохтойгоо л болж байгаа.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    3 цаг 12 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    4 цаг 23 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    4 цаг 37 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    4 цаг 41 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 21 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    6 цаг 55 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    9 цаг 9 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    9 цаг 17 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    9 цаг 35 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    9 цаг 45 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 22 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    10 цаг 51 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    11 цаг 6 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    11 цаг 12 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    23 цаг 40 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК