
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдаан үдээс хойш 15.00 цаг хүртэл түр хойшилсон. Хуралдааныг хойшлуулах болсон шалтгаан нь МАН болон АН Засгийн газрыг байгуулахдаа хамтын ажиллагааны гэрээнд тусгасан өрийн таазыг нэмэхгүй гэсэн заалтыг энэ удаагийн төсвийн тодотгол зөрчсөнтэй холбоотой аж. Тодруулбал Засгийн газар энэ оны төсвийн тодотголд 49 хувь байсан өрийн таазийг 70 хувь болгон нэмэх санал оруулж ирсэн.Тиймээс байнгын хорооны дарга Б.Болор гишүүн талууд энэ асуудлыг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж хуралдааныг хойшлуулсан.