Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН: Өр нэмнэ, МАН: Өр нэмэхгүй. Аль нь дийлэх вэ?

2015-1-07
0
ЖИРГЭХ
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа улам л явуургүй болж байна. Засаг хамтран байгуулсан АН, МАН хоёр тийшээгээ хараад суучихлаа.
    өрЧ.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа улам л явуургүй болж байна. Засаг хамтран байгуулсан АН, МАН хоёр тийшээгээ хараад суучихлаа. Учир нь 2015 оны төсвийн тодотгол АН, МАН-ын дундуур төмөр хөшиг татлаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газар асар их хэмжээний өр зээл авах хуулийн төсөл өргөн барив. Түүнийг нь МАН дэмжиж чадахгүй гэж гүрийв. Ч.Сайханбилэг "Та бүхэн Засаг хамтран байгуулсан юм бол миний бодлогыг дэмжих ёстой" гэж МАН-д тулгасан байна. Харин МАН-ынхан "уучлаарай. Бид өр нэмнэ гэж хамтраагүй. Хамтран ажиллах гэрээнд өрийн босгыг нэмэхгүй гэж тусгасан. Тэгэхээр бид гэрээгээ биелүүлж байна. Гэрээнд өр нэмнэ гэсэн бол дэмжих байсан. Хэрэв өр нэмэхийг дэмж гэвэл бид Засгийн газраас чинь гарна" гэж шуудхан хэлсэн байна. Ингээд төр гацаанд орлоо.

    Өнгөрсөн оны төгсгөлд АН, МАН хоёр хамтарч Засгийн газар байгуулахдаа хамтран ажиллах гэрээ гэж байгуулсан. Уг гэрээнд нь өрийн босгыг нэмэхгүй гэсэн заалтыг оруулжээ. Тэгээд МАН-ын дарга М.Энхболд Бага хурлын гишүүддээ илтгэл тавьж, хамтрах шийдвэр гаргуулахдаа өрийн босгыг нэмэхгүй гээд хэлчихжээ. Бага хурлын гишүүдийнхээ өмнө ингэж амласан намын дарга байр сууринаасаа буцна гэхэд хэцүү л дээ. Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өмнө олон удаа өрийг замбараагүй тооцоогүй зарцуулж байна. Хяналт алга. Ийм байхад өр аваад нэмэргүй гэж учирлаж ирсэн. Өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ "Шийдлийн Засгийн газрыг байгуулах үед МАН болон АН хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэж тусгасан. Гэтэл᠎Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэрээний заалтыг зөрчиж өрийн босгыг 70 хувьд хүргэх төсвийг оруулж ирлээ. Үүнийг МАН-ын бүлэг дэмжихгүй. Цаашид ч өр нэмэхгүй гэсэн байр сууриндаа байна" гэж мэдэгдэв. Эндээс харвал МАН-ын удирдлагууд ч, бүлгийн гишүүд нь ч өрийн таазыг нэмэхгүй гэж хатуу шийджээ.

    Ч.Сайханбилэгийн Засгийн газрын өргөн барьсан төслөөр өрийн таазыг ДНБ-ний 70 хувьд хүргэнэ гэжээ. 2014 оны 12 сарын сүүлийн байдлаар Монгол Улсын өр ДНБ-ний 55 хувьтай тэнцэж байгаа. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар дахин 3.5 их наяд төгрөгийн өр авахаар төлөвлөсөн гэсэн үг. Ийм их хэмжээний мөнгийг юунд зарцуулах вэ? гэсэн төлөвлөгөө бас л байхгүй. "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийг авсаныхаа дараа юунд зарцуулахаа тооцоолоогүй байсан. Эцэстээ 888 төсөл гээд замарсан. Ч.Сайханбилэгийн авах гээд байгаа 3.5 их наяд төгрөгийн өр зээлийн хувь заяа ч иймэрхүү л замаар орж мэднэ. Гэвч МАН-ынхан ийм их хэмжээний зээл аваад эцэстээ төлж чадахгүй. Өмнөх зээлийнхээ мөнгийг эргүүлэн төлөх сан байгуулах ёстой. Тэгэхгүй бол дийлэхгүй гэж бухимдаж байна.

    Ийнхүү Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан хоёр намын эсрэг тэсрэг байр суурь улс төрийг тогтворгүй болгож эхлэв. Ч.Сайханбилэг өр зээл авахгүйгээр өөрийнх нь Засгийн газар юу ч хийж чадахгүй гэж үзэх болов. Харин МАН-ынхан "бид өрийг нэмэх гэж засагт ороогүй" гэж хөндөлсөв. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нас хэмжигдэнэ. Ч.Сайханбилэгт амласаныхаа дагуу гэрээгээ биелүүлж өр нэмэх хуулийн төслөөсөө татгалзах. Эсвэл МАН-ыг Засгийн газраас хөөж гаргаад өр нэмж авах гэсэн хоёр сонголт байна. МАН-ын зөвшөөрөлгүй өр нэмнэ гэдэг бараг боломжгүй. Гэхдээ сонголтыг Ч.Сайханбилэг хийх хэрэгтэй боллоо.



0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • зочин (103.229.121.6)
    МАН арай л тулхтай юм даа.
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • зочин (103.229.121.25)
    АН-ыхны мангуу амиа бодсон ухаангүй урагшгүй бодлогын хар гайг ард түмэн тэдний үр хүүхэд үүрэх ёстой юмуу, зайлаач. Сайханбилэгийг залуу хүн арай дээр байх юм бодсон чадахгүй юм байнал доо. Сонгууль дөхөхөөр МАН-ыгаа жийж манийхаа тархийг юу гэж угаах юм болдоо
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • ард (182.160.0.164)
    Гэрт байгаа миний өмч буунаас минь 600000 татвар авна гэнэ зайлаач. Миний ***** чамд гай болоогүй шүү. Засгийн газынхан та нар том машинуудаасаа татгалз бүгдийг нь зар муу мулгуй тэнэгүүд
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (103.11.192.34)
    С.БАЯРЦОГТОО ЧИ 10000 ХУВЬСАГЧ ЯРИАД БАЙСАН ОДОО НӨГӨӨ ОЮУТОЛГОЙГООР АРД ТҮМНИЙГЭЭ ТЭЖЭЭХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ ЮУ. ХЭЗЭЭ БИД ҮР ШИМИЙГ НЬ ҮЗЭХ ВЭ. ГАНЦААРАА ЧИ Л ОЮУТОЛГОЙГООС ЦУСЛААД ХООЛЫГ НЬ ХИЙЖ ӨГӨӨД БАЯЖААД СУУХ ЮМАА. ИЧИХ ЭРХТЭН ЧАМД БАЙНА УУ. УГ НЬ ЧАМД ЭНЭ ТӨРД БАЙХ ЭРХ Ч БАЙХГҮЙЛ БАЙХ ЁСТОЙ.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (103.11.192.34)
    С.БАЯРЦОГТЫН ОБШОР ДАНСАНД БАЙГАА МӨНГӨНӨӨС ЗЭЭЛЭЭЧ.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (103.11.192.34)
    АН-ЫНХАН АХИН ТӨРД ГАРЧ ЧАДАХГҮЙ ТУЛ ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИНА ГЭДГИЙН ҮЛГЭРЭЭР ЗЭЭЛ АВЧ ТАРВАЛЗАЖ БАЙГААД АРЛИХ ГЭЖ БАЙНА. ХЭЗЭЭ Ч БҮҮ ЗӨВШӨӨР. ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛЦГАА
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    НӨАТ-ын хувь хэмжээ арай дэндүү их л дээ. Би НӨАТ төлдөггүй. Яаж ийгээд аргалж байгаад төлөхгүй л яваад байгаа. Сэтгэл бол зовоостой. Ядаж 2-3 % байсан бол би шууд төлнө. Над шиг олон хүн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Амьдралд нийцсэн хувь хэмжээгээр татвар төлөөсөө нэхдэг бол улсдаа өгөх сэтгэл бол байна. Асуудлаа зөв шийдээд явдаг засаг төр гарч ирдэггүй л юм байна. Нэг л их том тоо ярьж ард иргэдээ айдаст авхуулсан татварын бодлоготой. Босго энэ тэр бол огт хэрэггүй. Бүгд тэгш, ижил хэмжээгээр боломжийн хувиар татвар авдаг болох хэрэгтэй дээ. Бид чинь Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхтэй ард түмэн шүү дээ. 2-3 %-ийн татвар байхад хангалттай. Ард иргэд чинь гараа өргөөд л төлнө . Дэмжинэ шүү.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (150.129.143.3)
    Ямар юмаа хийж засагт хамтран оролцсон юм бол доо.Йрдчилсан намынхан ямар арахншин гаргахыг мэдсээр байж... Одоо ард иргэдийнхээ халаасыг химгэлэхээс өөр олигтой шийдэл алга л байна шүү дээ.Очиж очиж ирээдүйд мэндлэх үрээ тээж байгаа жиоэмсэн эхчүүдийн тэтгэмжийг хасаад эхэллээ. Даанч дээ. ийм арчаагүй төр засаг байх даа яахав дээ.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.91.104)
    MAN-iin zuv shuu dee. Altanhuygiin ih uriig yana daa
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.238.58)
    ХӨӨРХИЙ МУУ МАН МААНЬ АРД БИДНИЙГЭЭ БОЛГООЧ ХОЙЧ ҮЕЭ БОДОЖ ЯВАХ ЮМ ДАА ЧАМАЙГ ИНГЭСНИЙ ЧИНЬ ТӨЛӨӨ МУУ ХЭЛНЭ ДЭЭ
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.55.191.76)
    ямарч төлөвлөгөөгүй өр зээл тавьна гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ, шинэчлэлийн засгийн газар шиг өөрсдөө идэж ууна л гэсэн үг биз дээ
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (202.179.11.42)
    Өр нэмж болохгүй өр нэмсэнээс бүсээ чангалсан нь хамаагүй дээр бодит байдлаа ард түмэндээ хэлээд байгаа боломжоороо мөнгөө зар үрэлгэн цамаан байдлаасаа тууштай ангижрах нь зүйтэй
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • СҮХ (103.229.176.166)
    АШГҮЙ ДЭЭ, САЙХАНБИЛЭГИЙН ЕС БАЙХ ХУГАЦАА ИНГЭЭД ДУУСЛАА, ЭС ТЭГВЭЭС БИД ЧУЛУУНБАТ МЭТИЙН ХҮМҮҮСЭЭР ЗӨВЛҮҮЛЖ ---ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР-- АСАР ИХ ЗЭЭЛ ТАВИХ БАЙСАН ЮМ, АШГҮЙ МАН-ЫХАН ОВОО ШҮҮ
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.10.74)
    Өр бол өр шүү дээ.Өртэй хүн өөдлөдөггүй юмаа ардчилалынхан минээ. Та нар эх орноо бодож байгаа бол боль за. Тэр монголыг минь өрөнд оруулсан Алтанхуягаараа төлүүл. МАН бол муу сайн хэлэгдээд ард түмэн улс орныхоо төлөө зүтгэдэг зангарагтай нам гэдэгээ харуулж байна даа.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.169.54.108)
    айлаас ирэхээр авдраа ух гэсэн зүйр үг байдаг. өр нэмэхээр өөрсдийн бүх бололцоог авах хэрэгтэй болуу.монгол улсын иргэн бүр одоогоор 12,5 сая төгрөгний өртэй болж байгаа гэсэн биздээ ахиад өр нэмбэл хэд болох бол өрнөөсөө яаж гарах бол...хятад улсаас зээл авсан нөхцөлд бүрэн барьцаалагдана гэсэн үг ер нь яагаад ч өр нэмж болохгүй бололтой.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (103.229.177.38)
    Зөв явбал өрийн таазыг 200 болгон ч яадаг юм
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    Тэгээд энэ өрийг хаанаас тавих гэж байгааг та нар мэдэх үү, Хятадын 10 тэрбум долларын зээл шдээ. Эцэст нь хятадад хамаг байдгаа алдаад дуусна гэсэн үг. АН бол зөвхөн амиа бодож байна. МАН улс орныхоо ирээдүйг бодож байна. Энэ доор МАН-ыг чөдөр тушаа болж байна гэж бичсэн хүмүүс зөв хэлжээ, улс орноо өрөнд оруулж гадны улсын харьяанд оруулах гэсэн АН-ын ***** улс төрчдийн увайгүй бодлогод үнэхээр тушаа болж байгаа, тэр нь ч энэ орны ирээдүй, тусгаар тогтнолд хэрэгтэй.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Өр нэмбэл МАН-ын нэр шалбаагт унана,нэмэхгүй бол Сайханбилэг баларна.Гарц байгаа юм уу,хэ хэ хэ
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    uruu awaa
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.70.42.34)
    энэ хямралтай үед тооцоо, судалгаагаа сайн хийгээд шаардлагатай том бүтээн байгуулалтад /төмөр зам, хүнд үйлдвэрүүд/ зээл аваад яаралтай босгох хэрэгтэй. энэ хурд хүчээ авч байгаа хөгжлөөс хоцорч болохгүй шүү. Алсдаа үр ашгаа өгөх төслүүдээ эрэмбэлсэн байлгүй дээ энэ чинь. Нэг их ард түмэн, улс орондоо хайртай дуртай болж жүжиглэж байх хооронд чинь энэ хурдтай явж байгаа хөгжлийн асуудлууд нэгэнт шийдэгдсэн байх вий дээ. харин идэж уугаад үрэн таран хийчихгүй л байх хэрэгтэй. Намууд хамтарсан дээрээ амжуулаад авах нь зөм биш үү. МАН-ынхаан танайхан чөдөр тушаа болох чинь хэтрээд байгаа юм биш үү.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.33.141)
    өмнөх засаг нь шийдчихсэн хулгайч нарынх байсан.шидлийн засгийн газар.
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    3 цаг 12 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    4 цаг 23 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    4 цаг 37 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    4 цаг 41 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 21 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    6 цаг 55 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    9 цаг 9 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    9 цаг 17 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    9 цаг 35 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    9 цаг 45 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 22 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    10 цаг 51 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    11 цаг 6 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    11 цаг 12 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    23 цаг 40 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК