
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж үүрэгт
ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тиймээс түүний орны хүнийг сонгох
шаардлага гарч, хурандаа Т.Бадралыг томилжээ. Т.Бадрал нь тус газрын дэд даргаар
ажиллаж байсан бөгөөд энэхүү шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Т.Бадрал нь тус албанд 2004 оноос хойш ажиллаж, 2009 оноос өнөөдрийг хүртэл тус газрын дэд даргын албыг хашиж байсан туршлагатай хүн юм.
Сэтгэгдэл (1)