
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр түр орлон гүйцэтгэхээр болжээ. Өнөөдөр өглөө хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж уг шийдвэрийг гаргажээ. Харин АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ЕНБД-ын албан тушаалыг
хаших жинхэнэ хүнийг томилох ажээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын тов
хараахан гараагүй байгаа ч ойрын хугацаанд хийх юм байна. АН-ын ЕНБД-аар ажиллаж байсан Ц.Оюундарь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон билээ.
Сэтгэгдэл (3)