Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцлээ

2015-1-08
0
ЖИРГЭХ

a7d9b22568b81b2abigЗасгийн газар 2015 оны эхний хуралдаанаа 1 дүгээр сарын 7-ны өдөр хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчилнө

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын танилцуулсан "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-ыг шинэчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинэ журамд эмийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зарчмын өөрчлөлтийг тусгах юм. Өмнө нь эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд шууд бүртгэх заалт байгаагүй бөгөөд 6 сараас 2 жил хүртэлх хугацаа шаардагддаг байсан юм. Шинэ журамд энэ хугацааг богиносгож, шат дамжлага болон зардлыг нь бууруулах үүднээс шууд, түргэвчилсэн, энгийн гэсэн 3 хэлбэрээр бүртгэхээр журамлана.

1. Эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжид орсон эмийг тухайн байгууллагын албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн улсын эмийн бүртгэлд 30 хоногийн хугацаанд шууд хэлбэрээр бүртгэнэ. Энэ жагсаалтад АНУ, Англи, Австрали, Швейцари, Канад, Япон, өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд багтдаг. Шууд бүртгэх заалт вакцинд хамаарахгүй.

2. "Эмийн хяналтын хамтын ажиллагааны схем"-д нэгдсэн гишүүн улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжинд орсон, олон улсын стандартад нийцсэн эмийг албан ёсны вэб сайтад тусгагдсан мэдээллийг үндэслэн түргэвчилсэн хэлбэрээр буюу 60 хоногийн хугацаанд бүртгэнэ.

3. Дээрх хоёр жагсаалтад ороогүй бусад эмийг энгийн хэлбэрээр 6 сар хүртэлх хугацаанд улсын бүртгэлд бүртгэнэ.

Шаардлага хангасан дэвшилтэт, нэн шаардлагатай эмийг бүртгэхэд зарцуулдаг хугацааг богиносгосноор салбарын байгууллагуудад учирдаг чирэгдэл багасч, улмаар нэн шаардлагатай чухал эмүүд иргэдэд хугацаа алдалгүй хүрнэ гэж ЭМСЯ дүгнэж байна.

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяанд байнгын болон түр горимоор ажиллаж байсан 26 боомтын захиргааг байгуулсан юм.

Төсөв хэмнэх, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх талаар УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар өмнөх хуралдаанаараа Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан Хилийн боомтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг Засгийн газар баталлаа.

Цаашид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг Гааль, хилийн боомтын хэрэг эрхлэх газар болгож өөрчлөн зохион байгуулна. Ингэснээр манай улс худалдааны гол түншүүдтэйгээ хил, гаалийн чиглэлээр хамтран ажиллахад илүү дөхөм болох юм.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс тайлангаа илгээнэ

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын II илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа. Илтгэлийг Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар хамтран бэлтгэжээ.

Байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах арга механизмыг тогтоож, энэ талаарх зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид тусгах, олон улсын түвшний хяналт, судалгаа явуулах зэргийг журамласан энэ конвенцийг Монгол Улс 2002 онд соёрхон баталж, анхны тайлангаа 2010 хүргүүлсэн юм.

Монгол Улсын анхны тайланд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2010 онд зөвлөмж ирүүлсэн байдаг. Зөвлөмжийг энэ удаагийн тайланд тусгаж, мөн конвенцийн 16 зүйл бүрийн хэрэгжилтийг тайлагнажээ.
 
Товч мэдээ:


- “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус гэрээнд нэгдэх асуудлыг Засгийн газрын 2014 оны 2 дугаар 7-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөнөөр ийнхүү хуулийн төсөл боловсруулсан байна. Антарктидэд судалгаа хийж үр дүнгээ солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг гэрээнд нэгдсэн орнуудад олгодог. Тус тивийг судлах олон улсын судалгааны багт Монгол Улс 1972-1974 онд мэргэжилтнээ оролцуулснаас хойш манай судлаачид бусад улсын багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж ирсэн юм. Тиймээс энэ гэрээнд нэгдвэл хойд туйл руу өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцаа Антарктидэд байршуулах боломж нээгдэхээс гадна хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх ач холбогдолтой. Одоогooр 50 улс уг гэрээнд нэгдэн ороод байна.

- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Мөрдөх албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Өршөөл үзүүлэх тухай, Галт зэвсгийн тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эгүүлэн татахаар тогтлоо.

- Засгийн газрын 2007 оны 255 дугаар тогтоолоор баталсан "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралыг сайжруулах хөтөлбөр" болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлиг, Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд 32 ажил хэрэгжүүлсэн байна. Эдгээрээс үндэсний цөөнхийн эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулах зорилгоор шинэчлэн боловсруулж буй Тува хэлний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо.

- О.Магнайг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, Т.Дуламдоржийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. ШӨХТГ-ын даргаар МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг, ОБЕГ-ын даргаар тус байгууллагын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Т.Бадралыг тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • шудрагмаа (124.158.124.142)
    энэ ОБЕГ гэж нэг өөдлөхөө больсон газар юмаа. татан буугдвал таарна. энэ Бадрал гэдэг чинЬ гамшгийн ямар ч мэргэжилгүй, наймаачин хийж байгаад ОБЕГ-ын Дашийн туслахаар ажиллаж ирсэн түүхтэй. Бас болоогүй энэ наймаачин Хүрэлсүхийн даалгавраар Хүрэлсүхийн авгайн ах Болдбаатар гэгчийг Тамгын даргаар авах захиастай гэнэ. Энэ байдлаас үзэхэд МАН шудрага бус эвслээс ялгагдахгүй нээ.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    3 цаг 12 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    4 цаг 23 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    4 цаг 37 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    4 цаг 41 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 21 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    6 цаг 55 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    9 цаг 9 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    9 цаг 17 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    9 цаг 35 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    9 цаг 45 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 22 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    10 цаг 51 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    11 цаг 6 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    11 цаг 12 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    23 цаг 40 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК