Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гацууртын ордын асуудлаар эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авав

2015-1-08
0
ЖИРГЭХ

BSN_7758 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.08.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.45 цагт гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж, батлав.

Хуралдааны эхэнд “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”/Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай/ тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс хэлэлцэх гэж буй асуудлаар ажлын 5 хоног завсарлага авах горимын санал гаргасныг Улсын Их Хурлын дарга хүлээн авлаа.

Үүний дараа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.

Төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Дэмбэрэл, Д.Сарангэрэл, Ц.Оюунбаатар, Ж.Батсуурь, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг нарын тавьсан асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар хариулт өглөө.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, нийгмийн шилжилтийн үеийн зарим нэг авсан арга хэмжээ дуусаагүй байхад хумих, цалин тэтгэврийг нэмэхгүй байх , хөрөнгө оруулалтыг бууруулах бодлого барьж байгаа нь буруу гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ард түмний амьдралын түвшин хүнд нөхцөлд байхад татваруудыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг 50 хувь бууруулах замаар явах нь оновчтой шийдэл биш. Засгийн газар өр нэмэгдүүлэх ганц шугамаа хамгаалаад байх бус бусад үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх замаар явбал тэнцвэртэй байдал хангагдана.

Хөрөнгө оруулалтыг бууруулснаар маш олон айл өрх, ажил олгогчдыг хүнд байдалд оруулж байгаа. Ажил олгогчдыг дэмжих, өрийн босгыг нь нэмэгдүүлэхгүйгээр бүтээн байгуулалт хийх, богино хугацаанд үр ашгаа өгөх бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдэд олгож байгаа мөнгийг хүн амаа өсгөх бодлого гэж үзэж байгаа. Харин энэ мөнгийг халамж гэж үзэж болохгүй гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, өрийн хэмжээг нэмэхгүй байх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Нийгмийн хямралтай үед татвар нэмэх тухай асуудал байж болохгүй. Заавал ард түмний нуруун дээр дарамт учруулах асуудлыг оруулж ирж байгаа нь буруу гэсэн шүүмжлэлийг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, орон тооны цомхотгол хийх, цалин, тэтгэвэр нэмэгдэхгүйгээр орж ирж байгаад нийгмийн бухимдал их байна. Хүүхдийн мөнгө олголтыг зорилтот бүлэгт чиглүүлэх асуудал чухал. Гэхдээ хүний эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарах хэрэгтэй гэв.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өгсөн тайлбартаа, өрийн хувьд нэлээд хэд хэдэн хүчин зүйлүүдийн нөлөөллөөс шалтгаалж ДНБ 55 хувь байна. Цаашид энэ хувь өсөх магадлал бий. Учир нь одоогийн боловсруулж өргөн барьсан Төсвийн тухай хууль өөрөө алдагдалтай батлагдаж байгаа. Гэхдээ Удирдлага санхүүжилтийн тухай хуулиар төсвийн зохицуулалтыг иж бүрэн хийсэн гэж хэлэхэд хэцүү. Нэгдсэн төсвийн алдагдлыг хоёр хувиар байх ёстой гэдэг байдлаар хийсэн. Үүнээс шалтгаалаад улсын төсөв дээр хэдий хэмжээний алдагдал хүлээж байгаа нь тодорхойгүй байна. Иймд төсвийн хуулинд өөрчлөлт оруулж үүнийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Одонтой ээжүүдийн хувьд өмнө нь том хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд хүүхдийн мөнгөнөөс хасагддаг байсан бол энэ удаа бага хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд одонтой ээжийн мөнгө олгохгүй байхаар шийдсэн гэлээ. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариултдаа, шинээр татвар бий болгоогүй. Хуулиар зааж өгсөн татваруудын хувь хэмжээг тогтоож өгөөд, энэ хувь хэмжээн дотроо тухайн орон нутаг, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь татвараа тогтоох эсэх, тогтоовол хэдэн хувиар тогтоох эрхийг нь нээж өгч байгаа. Энэ татваруудаас төвлөрсөн төсөв дээр нэг ч төгрөгийн орлого олно гэдэг зорилт тавиагүй. Тухайн орон нутагт өөрсдөө шийдэх эрхийг нь өгсөн. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж бол манай халамж хэрхэн хавтгайрсны нэг тод жишээ. Яагаад гэвэл тэтгэмж тогтоож байгаа аргачлал нь дэндүү үрэлгэн байсан. Эхний ээлжинд 5 жил төрийн албанд ажиллаж байж тэтгэмж авах эрх нь нээгдэх ёстой. Төрийн албан хаагчийн тэтгэмжийг илүү шударга, илүү зарчимтай, ойлгомжтой хэлбэрээр олгож байхаар Засгийн газар журмаа өөрчилсөн. Хүүхдийн мөнгөний хувьд Их хурлын гишүүн, компанийн захирал гээд бүгд адилхан авдаг. Сүүлийн хоёр жил Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, олон улсын байгууллагуудтай хамтраад Монгол Улсын айл, өрхийн 80 хувьд судалгаа явуулсан. Энэ судалгаанд үндэслэн бүх айл, өрхийг 20 ангилалд хувааж үзсэн. Эдгээр ангилалын дороосоо 15 дахь ангилал хүртэлх айл, өрхийн хүүхдүүд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авна. Харин үлдсэн таван ангиллын айл, өрх хүүхдүүд хүүхдийн мөнгөнөөсөө энэ хугацаанд татгалзвал яасан юм бэ гэсэн бодлого барьж байгаа гэв.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2 цаг 52 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    4 цаг 3 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    4 цаг 17 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    4 цаг 21 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 1 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    6 цаг 35 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    8 цаг 49 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    8 цаг 57 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    9 цаг 15 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    9 цаг 25 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 2 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    10 цаг 31 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    10 цаг 46 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    10 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    23 цаг 20 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК