
Одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
элэлцэх хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат танилцууллаа. Үүний дараа хэлэлцэх хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон ажлын хэсгийн гишүүд хариулж байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд гишүүдэд өгсөн мэдээлэлдээ Чингис бондноос 700 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд уг үлдэгдэл мөнгөөр хийх ажлын төлөвлөгөө нь ч бэлэн байгаа гэдгийг хэллээ.
Чуулганы хуралдаанаар дээрхээс гадна Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцуулах, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Т.Энхэлээ