
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт ингэж асуусан юм. Тэрээр “Жирэмсэн эхчүүдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгийг хамгийн түрүүнд хасахаар болоод ороод ирлээ. Тэр мөнгөөр чинь ээжүүд хүүхдийнхээ өлгийг сүүг авдаг юм. Өөр зүйл дээр хасалт явуулж олохгүй юу. Орон нутгийн эмнэлгүүдийг асуудалд хэрхэн хандаж байна вэ” гэж асуусан юм.
Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат ингэж хариулсан юм. "Эмнэлгүүдэд нэлээд хэдэн хүчин чадал өндөртэй тоног төхөөрөмжүүд аваад өгчихсөн. Гэтэл тэр тоног төхөөрөмжийн хэрэглэгддэг нэмэлт бодис нь үнэтэй байдаг. Харин тоног төхөөрөмж нь хямд байна. Үүнээс болоод нэмэлт хөрөнгө шаардагдаж байгаа учраас төсөвт суулгахад хэцүү. Гэхдээ төсвөөс эмнэлгийн байгууллагатай холбоотой нэг ч зүйл хасаагүй. Шинжилгээний асуудал дээр хэт өндөр үнэтэй бодист мөнгө зарахад хэцүү байна. Ер нь манай улсын төсвийн бүтэц их сонин. Нийт төсвийн 60 хувь нь цалин тэтгэвэрт зориулагдаад байна. Гэтэл урсгал зардал болон хөрөнгийн зардал нь ердөө л 40 хувь л байх юм. Бид төсвийн тасарсан мөнгийг зардлаа бууруулж байж нөхнө. Засгийн газар зардлаа бууруулахдаа энэ жилдээ бүгд тэвчих ёстойгоо нэг тэвчээд үзье гэж шийдсэн. Төрийн өмчийн бүх байгууллага дээр бууруулах ёстойг нь буруулж, болиулах боломжтойг нь болиулсан. Түүнээс биш ганцхан эх хүүхдийн мөнгө эсвэл оюутны мөнгийг нь хасчихсан зүйл байхгүй. 900 тэрбум төгрөгийг авах боломжтой бүх салбараас нь хуримтлуулахыг хичээж байгаа” гэж хариуллаа.
Сэтгэгдэл (2)