
Дорнод аймаг дахь “Монгол алт компани”-ийн уурхайгаас нүүрс зөөдөг "Хотун" компанийн хоёр жолооч нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Дээрх жолооч нарын нэг нь энэ сарын 7-8 нд шилжих шөнө амиа алдсан бол нөгөө нь өнгөрсөн шөнө таалал төгссөн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр жолооч нар хамт архи ууцгаажээ. Тэд ямар архи уусан болоод, үхлийн шалтгаан юу болохыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэнэ.