
Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Тэрбээр өнгөрсөн онд чадлаараа хичээн зүтгэж олон зүйлийн ард гарсан нийт ард иргэддээ зориулан талархлаа илэрхийллээ. Мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн дүгнэлтийг хэлж байна.
Чуулганы хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндэсний аюулгүй
байдлын зөвлөл, зарим яам, агентлагийн удирдлагууд оролцож байна.
Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Т.Энхэлээ