Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Дээрээсээ эхэлж бүсээ чангалъя

2015-1-09
0
ЖИРГЭХ

    ff2645b09fad6aeeoriginalМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр чуулганы хуралдаанд хийсэн мэдээлэллийн эхэнд өнгөрсөн онд манай улсад хийсэн бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн талаар товч танилцуулсан юм. Ингэхдээ өнгөрсөн онд манай улс хэдий эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан хэдий ч түүхий эдээ боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаа гэдгийг онцоллоо.
 
Мөн хоёр хөрш орнуудтай хийсэн айлчлалын үр дүн нь эхнээсээ гарч байгааг хэлээд гурван орны өндөр дээд түвшний уулзалтыг анх удаа манай улсын санаачилгаар хийсэн гэдгийг тодотголоо. Түүнчлэн нийт ард иргэддээ өнгөрсөн онд хийж бүтээсэн ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж илүү ихийг бүтээхийг уриалсан юм.

“Монголдоо хийж бүтээж, үйлдвэрлэж болох итгэл манай бизнес эрхлэгчдэд бий болж байна. Баялагаа бүтэн боловсруулж чадвал хямралд бага өртлөг. Өөрсдөө үйлдвэрлэж, боловсруулж чадвал хөгждөг. Хоёр хөршийн харилцаа сэргэж байна. Төрийн тэргүүний айлчлалын үр дүнг баталгаажуулж  хийх ажил их байна. Мөн гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг хийлээ. Ийнхүү өндөр дээд түвшний уулзалтууд цаашид үргэлжилнэ. Хоёр хөрштэйгээ хамтран ажиллах, ахиц дэвшил авчрах ховорхон боломж юм. Ирэх 2016 онд Ази, Европын төр засгийн тэргүүнүүдийг хүлээн авах бэлтгэл ажилдаа ороод байна. Улс орныхоо нэрийг сайнаар гаргах эрхэм үйлсэд хчиээн зүтгэсэн албаны хүмүүст талархал илэрхийлье. Хүмүүс амьдралдаа ахиц дэвшил гаргахын тулд цаг наргүй ажиллаж байна. Монгол Улс хөгжин  дэвжинэ гэдэгт  би итгэлтэй байна. Малчид, тариаланчид, нийт бүтээгчиддээ улам их амжилтыг хүсье” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүдэд хандан “Бид Монголын зовлонг нимгэлэх болохоос нэмэх ёсгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй.  УИХ-ын ээлжит сонгууль болж, та бүхэн тангарагаа өргөж байсан нь саяхан мэт санагдаж байна. Бид хичнээн олон шийдвэрээсээ эргэж буцав. Улс орноо хохироож болохгүй. Найман хувийн зээл авсан хүн ажил таслах нь байтугай яаж ажил нэмж олж олох вэ гэж хайдаг болж байна. Иргэд хариуцлагатай болж байна. Харин бид одоо хариуцлагатай болъё” гэсэн юм.

Тэрбээр гишүүдэд ажилдаа хариуцлагатай байхыг маш хатуу санууллаа. Мөн “Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Өрхийг дээрээс нь татдаг. Надаас эхлээд төсвөө танъя. Би зарим сайд нарт хэлж байгаа. Албан тушаалтнуудынхаа өрөөг зохицуулахаас эхлээд тансаглалаа тана гэж. Албан тушаал, сандал суудлын тансаглалаа хас. Засаг нь чадахгүй бол УИХ нь хас. УИХ нь чадахгүй бол Засаг нь хас. Хоёулаа чадахгүй бол иргэдээр хасуул” гэлээ.

Чуулганы хуралдаан ерөнхийлөгчийн үгээр үргэлжилж байна.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ө (202.131.225.147)
    хийж хэрэгжиж байгаа зүйл нэгч байхгүй гэдгээ сайн санаарай
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • иргэн (103.9.90.66)
    Улс орны эдийн засаг муу, түрийвч нимгэн байгаа юм бол ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ХЭМНЭЛТ ХИЙЕ. 2,5 СС-аас дээш моторын багтаамжтай автомашинуудыг нь дуудлагаар зарья. -Гадаад томилолтыг эрс багасгая. Энэ хэмнэлтээс ээж, хүүхдүүдийн тэтгэмжийн нэмэгдэл элбэг гарчихнаа
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Ардчилагчдаа бид тэнэг ажгуу (103.229.120.131)
    Элбэгдорж үг хэлсний дараа дандаа гай нүүрлэдэг. Заавал төр хямраж, үгийг нь ашиглаж, хүн хохироож амгалан тайван байдал, ажил хэрэгч үйлдэлд цөв суудаг болжээ. Энэ хүнийг эргүүтэж, дэмжин эх эцэгтэйгээ хүртэл маргаж суусан усан тэнэг математикийн доктор байсандаа үнэхээр одоо харуус ч сууна. Үргэлж асуудал нь, нэр хүнд нь доошлоод ирэхээр хүн бүхний сэтгэл санаанд хургасан чухал хүлээлтээр тоглож эхэлдэг. Шудрага ёс, хариуцлага нэхдэг. Яс юман дээрээ хамгийн шудрага биш, хамгийн хариуцлаггүй адгийн шаарх байждээ. Өнөөдрийн Сайханбилэг сармагчингийн томилгоог хар. АН-ын олон жил хүлээсэн, түүнийхээ төлөө тэмцсэн, хүрсэн амжилтыг өшиглөн нурааж, 25 жилийн дараа арай хийж алба амьдралтай залгасан өөрийнхөө намын гишүүдийг сайдаас авхуулаад орон нутаг дахь ирмүүн эрмлзэл, зүтгэл амжилтийг гутааж, үхээд зомби болсон МАН-ыг шинэ цусаар сэлбэн амилуулан босгож, тэр үхдэлүүд өдрөөс өдөрт улам хэрцгий хорсолтойгоор ялалт амжилт, хүрсэн оргилыг нь булаан авч ялагчдыг гудамжинд хөөж гаргаж байхад Сайханбилэг,Баярцогт 2 улам өөгшүүлэн, өөрийнхнөө хамгаалахгүй цусаар донор хйиж өөгшүүлж байна. Энэ бүхний буруутан бол Цахиагийн Элбэгдорж, Зандаахүүгийн Энхболд гэдгийг АН-ын олон мянган гишүүд та нар яс махаараа мэдэрвүү, тиймээ мэдлээ.. Энэ этгээд шудрага ёс ярьж, хамгийн шудрага бус зүйл хийдгийг санацгаая. Газар даашгүй бузар авилгалч М.Энхболд,Бадамжунай, Барсболд нарыг ивээл хамгаалтандаа авч, Жунай гэрт нь оймстойгоо тарвалзаж явдаг гэж сонссон. Ингээд өөрийнхөө замд саад болсон ерөнхийлөгчийн потенциаль өрсөлдөгч Н.Энхбаярыг Хурцад захиалан шоронд хийлээ, өөрийнх нь эсрэг, бузар хуйвалдаан, шудрага биш үйлдлийн эсрэг тууштай зогссон хичээнгүй ажилсаг, бүтээлч ерөнхий сайд, 5 удаа ялалтанд хүргэсэн намын даргыг маань охиныг чинь шоронд хийнэ гэж дарамтлан, олон түмний өмнө, АН-ханий өмнө ямар бузар хуйвалдаанаар, урвагчдаар унагахыг жигшүүртэйгээр харлаа. Урвалтын үнэ цэнэд сайдаар шагналаа. Өөрийг нь дэмжиж эд хөрөнгө, сэтгэл санаа, бүх зүйлээрээ тусалж явсан олон партизануудаа хувийн өш хонзонгийн сэдлээр Элбэгдорж, Зи,Женко нар шоронд хийлээ. Зөвхөн хувийн сэдлээр шүү таминь ээ. Өөрсдөө ариун шудрага уу биш байжээ. Саяхан МАН-ын Энхтүвшингийн шоронд хийгээд мөнгөнөөсөө хуваалц, лицензээ өг, газраа өг гэж дарамталдаг гэсэн тэр хүмүүс бол энэ Элбэгээ, Женко гэдгийг гадуур маш их хурдан тарж байгаа мэдээллээс сонсоод үнэхээр хогийн шоучин ярьсан хэлсэн нь алд зөрсөн адгийн хар пиздуу гэсэн ойлголт улам лавширч түгэн тэлж, салхи эргэж, олны ам хазайжээ. Энэ засаг яаж ч хамгаалаад 1 жилээс хэтрэхгүй, МАН-ын 2 дугаар эшалоны гомдогсодод сайд нэр зүүлгэж тайвшруулаад, хүмүүсээ байршуулаад төр засгаа самруулаад гараад явна гэдэгт 100 итгэлтэй байна. Тэр цагт монголчууд хэнийг хүлээж байгаагаа, хэнийг дэмжиж алдсанаа мэдэх болно. АН-ын гишүүд анхдагчид бид бүүр сайн танин мэдэрсний хувьд хатуугаас хатуу, халуунаас халуун, мөснөөс ч хүйтэн та нартай алалцах бэлтгэлээ хийж, дарь сумаа базааж, мэсээ ирлэж суугаа шүү. ИЙМ ХОГИЙН ШОУ ХИЙСНИЙХЭЭ МАРГААШААС ДАХИАД Л ТӨР САМРААД ГАЙГАА ЧИРЭЭД ЭХЭЛДЭГ ШҮҮ бид энэ гай хаанаас ирэх бол гэж харж , хүлээж байна. Далайн цаадах чөтгөр, СЭМ авгын бууны нохой, туршуул болсон Элбэгдорж,Зандаахүү, Сайханбилэг, Баярцогт нараа та нарыг НҮҮХЭД ҮДЭЭГҮЙ,ҮЛДЭХЭД НҮҮГЭЭГҮЙ жинхэнэ байрандаа, үзэлдээ үнэнч АРДЧИЛАГЧИД бид танин мэдлээ. Чамд хэлэх нэг зөвлөлгөө байна .ЧИ БИТГИЙ ХУЦАА. Эхлээд намаа салгаж авна, дараа нь та нарыг ч булшлах ч юм билүү
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • уба нь (150.129.141.76)
    баясан сайд нарыхаа хөрөнгийг эхлээд хураачих
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • elch (94.112.196.215)
    Am ajil hoyr chin zurdug shuudee ta nar uursduu yg tcagtaa busee changalj haragdaach HUDLAA baihgui yu hudlaa surjinehiin orond ter olon luivarchdaasaa luivardsan mungiig ni tuluulj uls oron ard tumniig hohirolgui bolgon ni ZUV baimaar N Altanhuyg Bayrtcogt .....geed zahaasaa avaad aimag sumiin darga nar hurtel idej uuj baigaa bizdee ene bugdeed ydarsan ard tumniig ***** chiregduuleechee erhem baychuudaa
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.5)
    Эхлээд еерийнхее олон цуваа машинуудыг багасгаа нэг жип нег цагдаагийн машин байхад л болоо шуу дээ хангалттай шуу дээ
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.122.68)
    Тэр үнэтэй жипүүдээ зарж приус унаж яв.пап лам болон английн хатан хаан болоод байхад та нар яагаад болохгүй гэж.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.21.172)
    Өөрийнхөө зугуулгыг багасгаж үзээрэй
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (150.129.142.98)
    mash zuw shuu. tansaglalaa has has has..... ard tumnii joohon halamj ruu bvv garaa dvr.. huuhdiin mungu ehchuudiin mungu oyutnii tetgemj bvgdiig ni olgo. ta nar l ediin zasgiig iim baidald hurgesen tuunees bish ard tumen hoolnoso hasuulah esgui shuu....
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.15.63)
    хамгийн зөв шүүү.ГАДААДАД АЛБАН ТОМИЛОЛТООР ЯВАХ ЗАРДАЛ.УНААны мөнгө,бас хууль санаачилсан мөнгө өөр юу байдаг юм.бас орон тоо
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • kk (202.72.245.122)
    ovoo shoychin gar shuu
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2 цаг 54 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    4 цаг 5 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    4 цаг 19 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    4 цаг 23 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 3 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    6 цаг 38 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    8 цаг 51 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    8 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    9 цаг 17 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    9 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 5 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    10 цаг 34 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    10 цаг 48 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    10 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    23 цаг 23 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК