
Тэрээр "Их хуралд сонгогдсон улс төрчид сонгуулийн үед л ард түмнийгээ боддог байж болох уу. Болохгүй. Энэ засгийн газарт маш бага хугацаа үлдлээ. Үндсэндээ хоёр хавар, нэг урт намар л үлдлээ. Зүгээр албан тушаалд очих гэж, нэгнийхээ хашаанд очиж өөрийн хургаа тараглуулах гэж нийлээгүй гэж би бодож байна. Сэтгэлээсээ улс орныхоо төлөө хүндрэлтэй байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх хэрэгтэй. Ажил хэрэгч байх хэрэгтэй. Хийх ёстойгоо хийж чадахгүй бол дахиад ард түмнээсээ дэмжлэг авч чадахгүй. Та бид нийлээд зүтгэхэд олон асуудлыг шийдэж чадна гэдэгт би итгэж байна. Та нар надад итгэ. Би та нарт итгэж байна. Сайн сайхан ойрхон байдаг. Ололт амжилтын суурийг Засгийн газартайгаа хамтарч гаргаж чадна гэдэгт итгэж байна. Монголын бүтээлч үйлдвэрлэгчид эрхэм гишүүдээ таньд баярлалаа гэдэг үгийг хэлнэ гэдэгт итгэж байна. Монгол улс бүтээлч хариуцлагатай улс болж чадна. Чадах уу эрхэм гишүүдээ. Чадна. Бид чадна" гэсэн юм.
Ингэснээр Ерөнхийлөгч өнөөдрийн чуулган дээр хэлэх үгээ дуусгасан юм. Харин УИХ-ын чуулган төсвийн тодотголын тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (4)