
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал, өргөмжлөх бичгийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гардуулан өглөө. Түүний Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг гардуулсан байна.
Сэтгэгдэл (3)