УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт
оруулах ажлын хэсэг гараад байгаа. Ажлын хэсэгт Н.Лүндээжанцан, Л.Цог
нарын хүмүүс багтсан. Тэгвэл ажлын хэсэгт багтсан хүмүүсээс Үндсэн
хуулийг өөрчлөх тал дээр, судалгаа шинжилгээ явуулах асуудлаар учир
дутагдалтай хүмүүс байгааг зарим иргэд шүүмжлэх боллоо. Өөрөөр хэлбэл,
тэд өөрчлөх ёстой зүйлийг бус өөрсдийн эрх ашигт, эсвэл бусдын эрх
ашгийг зөрчсөн зүйл хийх вий гэсэн хардлага нийгэмд байгаа юм.
Одоогоор Үндсэн хуулийн аль хэсгийг, бүр тодруулбал аль зүйл заалтыг өөрчлөх гэж байгаа нь ч тодорхойгүй байна. Нэг ёсондоо олон нийтэд ил биш, харин далд хэлбэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж магадгүй байдалтай байгаа юм. Уг нь Үндсэн хууль гэдэг тухайн улс орны бүх иргэдэд хамааралтай зүйл. Тиймээс Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ч бай, тэр чигээр нь шинэчлэх ч байсан ард иргэдээс санал асуулга, судалгааг авч, нухацтай шийдвэрлэх нь зүйн хэрэг юм.

Юутай
ч Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар Үндсэн хуулийн эрх зүйчээр мэргэшсэн
цөөн хэдэн хүний нэг МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяртай уулзаж
ярилцлаа. Тэрбээр ажлын хэсэг гарахаас өмнөхөн буюу өнгөрсөн баасан
гарагт Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард иргэдийн санал асуулгатайгаар
шийдвэрлэе гэдэг асуудлаар хэвлэлийн хурал хийгээд байсан билээ.
-Үндсэн
хуулийг өөрчлөх асуудалд биш өөрчлөх арга барилын хувьд эсрэг байр
суурьтай байгаа хүний хувьд санал бодлоо илэрхийлэхгүй юу?
-1992 оны Үндсэн хууль бол Социолист системээс чөлөөт ардчилсан нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн шилжилтийн үе байсан. Яг хууль хийж байх үед нь Монголд хоёрхон банк байсан. Өдгөө 16 банктай болсон. Тухайн үед манай улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 25 доллар байсан одоо бол 6900 болсон. Тэгэхээр эдийн засгийн багтаамжийн хувьд асар өндөр ялгаатай болсон гэсэн үг. Гэтэл Үндсэн хуулийг бүхэлд нь аваад үзвэл эдийн засаг хийгээд зах зээлийг дэмжих зүйл байхгүй байгаа юм. Энэ нь ч аргагүй. Нийгэм нь өөр байсан.
Гэтэл сүүлийн үед Монголын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг аваад үзэхээр асар хурдацтай өсөлт, хямрал, уналт зэргийг Үндсэн хууль чирэх биш саад болж эхэлж байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулинд Монгол улсын засаг захиргааны нэгж дотор хот гэж байдаггүй. Тийм болохоор бүх хот байж болох газруудыг сум, эсвэл аймаг болгодог. Гэтэл 21-р зуунд хот гэдэг чинь дэлхий дахины хөгжлийн илрэн гардаг хэлбэр, мөн тухайн нутаг дэвсгэрийг чирж явдаг зүйл. Жишээлбэл, Эрхүү гэхэд ОХУ-ын урд бүсийн чиргүүл. Өвөрмонголд гэхэд Хөх хотоос илүү Бугат, эсвэл Ордос хот нь чиргүүл болж байгаа. Ингээд үзэхээр хот гэдэг эдийн засгийн хөгжил байдаг. Гэтэл манай Үндсэн хууль дээр хот гэдэг үг байхгүйгээс хот хөгждөггүй. Үүний сөрөг үр дагавар нь Улаанбаатар хотод хүн амынх нь 60 хувь сууршсан байдаг.
Цаашлаад мал аж ахуй зэргийг аваад үзэхээр Үндсэн хуулинд мал аж ахуй төрийн хамгаалалтанд байна гээд заачихсан байдаг. Төрийн хамгаалалтандаа байна гэсний цаана малыг хувьчилчихсан байдаг. Тэгэхээр мал хэний өмч юм гэдгээс эхлээд, уламжлал соёл, бэлчээрийн хувьчлал зэрэг асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр нийгмийн эдийн засаг соёл, оюун санаа гэх мэт бүх зүйлийг эдийн засаг аваад явж байх байтал одоо байгаа 1992 оны Үндсэн хууль өөрийнхөө үүргийг гүйцэтгэж дууссан. Гагцхүү одоогийн нийгэмд тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа болов уу гэж бодож байна.
-Тэгэхээр таныг Үндсэн хуулийг бүрэн шинэчилэхээр болсон гэдгийг илэрхийлж байна гэж ойлгож болох уу?
-Үндсэн хуулийн эрхзүйч хүнийхээ хувьд шинэ Үндсэн хуулийг батлах цаг нь болжээ гэж үзэж байна. Ерөнхийдөө энэ санал дээр маш олон хүн санал нийлж байгаа. Гэхдээ шинэ үндсэн хууль уу, эсвэл энэ Үндсэн хуулиа өөрчлөх үү гэдэг дээр л саналууд хуваагдаж байгаа. Гэвч эцсийн эцэст өөрчилж ч болно, шинэчилж ч болно. Гагцхүү энэ шийдвэрийг гаргадаг субьект нь хэн бэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Минийхээр бол энэ өөрчлөлтийг хийх ёстой гэдэг субьект ард түмэн. Тиймээс ард түмнээс санал асуух ёстой. Ард түмний санал асуулгын тухай асуудлыг Үндсэн хуулин дээрээ ч заагаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулин дээр ард нийтийн санал асуулгыг нэвтрүүлэх журам гэж байгаа.
Мөн 1995 он батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэж байдаг. Энэ хуулиудын дагуу санал асуулгыг явуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Ерөнхийдөө нийгэм Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж авч магадгүй гэсэн зүйл харагдаж байна. Мөн ард нийтийн санал асуулга дор явагдах ёстой гэсэн зүйл байгаа юм. Гэвч өчигдөр орой УИХ-ын дарга захирамж гаргаад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гаргаад ирсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулинд нэмэлт биш өөрчлөлт оруулах захирамж гаргасан. Бүр тодруулбал, өчигдөр тохиосон Үндсэн хуулийн баярын өдрөөр уг асуудлыг хэлэлцээд үдээс хойш бүх намуудын төлөөлөл гэсэн ажлын хэсгүүдийг оруулсан байсан. Улмаар ажлын хэсгүүддээ хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганд багтааж таницуул гэсэн үүргийг өгсөн байгаа юм. Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5. Гэтэл гуравхан сарын дотор Үндсэн хуультай холбоотой асуудлыг ажлын хэсэг боловсруулна гэдэг маш их хардлагыг төрүүлж байгаа юм.
-Яг ямар хардлага?
-Нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулга яригдаад эхэлж байхад өрсөж байгаа юм шиг ажлын хэсгүүд томилчихсон. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулах цаг хугацаа нь эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, цагаан сар, баяр наадамтай давхацаж байгаа юм. Энэ нь нөгөө улс төрчдийг сурсан зангаараа буюу хүмүүсийг унтаж байхад, баяр наадмаар “болохгүй” зүйлээ хийх нь үү гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн хардлага бий болж байна. Урьд нь Монгол Улсын Үндсэн хуулийг улс төрчид өөрчилсөн. Өөрчлөхдөө 2000 онд өөрчилсөн. Энэ өөрчлөлт дордуулсан долоон өөрчлөлт гэдэг байдлаар тусаад одоо хүртэл хор нөлөө нь гараад явж байгаа. “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн хор нөлөөгөөр Монгол Улсад 38-ийн тал буюу 19 хүн хууль батлах эрхтэй болчихсон. Өөрөөр хэлбэл, УИХ нөлөөнд автах боломжууд нь гараад ирсэн. Тэгэхээр энэ болгоныг зогсоож манай УИХ-ын гишүүд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа ард түмнээсээ асуугаач гэдэг юмыг хэлэх гээд байгаа юм.
Бүр цаашилбал, шинэ засаг байгуулж олонхийн бүлэг байгуулсаны цаад агуулга энэ Үндсэн хуулийг өөрчлөх зорилго байсан юм биш биз.
-Ажлын хэсгийн асуудал дээр мэргэжлийн талаас нь яривал хэр туршлагатай хүмүүс байгаа вэ?
-Мэргэжлийн хэмжээнд хийгдэх ёстой энэ ажлын хэсэгт Н.Лүндээжанцан, Л.Цог даргыг эс тооцвол хуульчид байхгүй байгаа. Гэхдээ тухайн намдаа нэр нөлөө бүхий гишүүд байсан. Тэгэхээр ажлын хэсэг ийм хэмжээнд боловсруулж чадах уу гэдэг эргэлзээ төрүүлж байна. Мөн эсрэгээрээ хууль тогтоогч, эрх баригчид маань ямар өөрчлөлт хийхээ аль хэдийнэ шийдчихсэн, одоо зөвхөн цаг хугацааных нь хувьд хуульд нийцсэн байдал руу оруулахын тулд ажлын хэсэг байгуулаад явж байгаа юм биш биз гэсэн бодол төрж байна. Яагаад гэнэт өнөөдөр гэж. Ганцхан жишээ авахад л, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хугацаа 4 жил байдаг. Гэтэл энэ өөрчлөлтөөр 5, 6 болгочихвол үр дүн нь юу болох вэ?
-Үндсэн хуулинд яг ямар өөрчлөлт оруулах гэж байгаа нь тодорхой бус байх шиг байна?
-Хэдэн зүйл заалтад, яг хаана нь өөрчлөлт оруулах нь огт тодорхойгүй байгаа. Ерөнхийдөө энэ олонх болсон тохиолдолд “Оюутолгой”-н гэрээ, “Таван толгой”-н асуудлыг шийдсэн байдаг. Одоо Үндсэн хуулинд Засаглалын хэлбэрийг өөрчлөх гэж байна уу?. УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх гэж байна уу?. Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөх гэж байна уу, эсвэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх гэж байна уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Уг нь хуулинд зааснаар ил тод байх ёстой. Бүх шатанд бодитой ил тод, ард түмний бүрэн эрхэт байдал, оролцоог хангах гэдэг зүйл байхгүй байна.
Харин ямар зүйл заалтыг өөрчлөх гээд байгаа, хэзээ хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Угтаа ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөх ёстой, эсвэл үгүй. Шинэ үндсэн хууль батлах ёстой, эсвэл үгүй. Ийм л шийдвэрийг гаргах нь зүйн хэрэг юм шиг. Зөвхөн ард түмний сонголтын дараа Улс төрчид орох хэрэгтэй.
-Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг ард олны санал асуулгаар шийдвэрлэдэг улс байдаг уу?
-Хамгийн сүүлд л гэхэд 2011-2013 оны хооронд Европын холбооны улс өөрийнхөө гишүүн бүх улсууд дээр Европын холбооны үндсэн хуулийг батлах уу үгүй юу, хүлээн зөвшөөрөх үү үгүй гэдэг санал асуулгыг явуулсан. Хамгийн сүүлд Италь, Голлонд хоёр дээр болсон санал асуулгад Голландчууд Европын холбооны үндсэн хуулийг батлах цаг нь болоогүй гэсэн учир больсон. Швейцарт хагас жил тутамд бүх нийтийн санал асуулга явж байдаг. Ер нь бүх нийтийн санал асуулга орчин үеийн техник нөхцлөөс шалтгаалж боломжтой зүйл болж хувирсан.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг алдаа, дутагдал гаргавал таны зүгээс яах вэ?
-Үндсэн хуулийн цэцэд хандана. Учир нь Ерөнхийлөгч хүртэл Үндсэн хуулийн тэд дэх хэсгийг өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт хүртэл байгаа. Тэгэхээр хэн аль хэсгийг нь өөрчлөх санал гаргасан дээр үндэслэж, энэ нь хуулинд нийцэж байна уу үгүй юу гэдгийг ил тодоор гаргаж ирж, асуудлыг тавина.
Одоогоор Үндсэн хуулийн аль хэсгийг, бүр тодруулбал аль зүйл заалтыг өөрчлөх гэж байгаа нь ч тодорхойгүй байна. Нэг ёсондоо олон нийтэд ил биш, харин далд хэлбэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж магадгүй байдалтай байгаа юм. Уг нь Үндсэн хууль гэдэг тухайн улс орны бүх иргэдэд хамааралтай зүйл. Тиймээс Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах ч бай, тэр чигээр нь шинэчлэх ч байсан ард иргэдээс санал асуулга, судалгааг авч, нухацтай шийдвэрлэх нь зүйн хэрэг юм.

-Үндсэн
хуулийг өөрчлөх асуудалд биш өөрчлөх арга барилын хувьд эсрэг байр
суурьтай байгаа хүний хувьд санал бодлоо илэрхийлэхгүй юу?-1992 оны Үндсэн хууль бол Социолист системээс чөлөөт ардчилсан нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн шилжилтийн үе байсан. Яг хууль хийж байх үед нь Монголд хоёрхон банк байсан. Өдгөө 16 банктай болсон. Тухайн үед манай улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 25 доллар байсан одоо бол 6900 болсон. Тэгэхээр эдийн засгийн багтаамжийн хувьд асар өндөр ялгаатай болсон гэсэн үг. Гэтэл Үндсэн хуулийг бүхэлд нь аваад үзвэл эдийн засаг хийгээд зах зээлийг дэмжих зүйл байхгүй байгаа юм. Энэ нь ч аргагүй. Нийгэм нь өөр байсан.
Гэтэл сүүлийн үед Монголын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг аваад үзэхээр асар хурдацтай өсөлт, хямрал, уналт зэргийг Үндсэн хууль чирэх биш саад болж эхэлж байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулинд Монгол улсын засаг захиргааны нэгж дотор хот гэж байдаггүй. Тийм болохоор бүх хот байж болох газруудыг сум, эсвэл аймаг болгодог. Гэтэл 21-р зуунд хот гэдэг чинь дэлхий дахины хөгжлийн илрэн гардаг хэлбэр, мөн тухайн нутаг дэвсгэрийг чирж явдаг зүйл. Жишээлбэл, Эрхүү гэхэд ОХУ-ын урд бүсийн чиргүүл. Өвөрмонголд гэхэд Хөх хотоос илүү Бугат, эсвэл Ордос хот нь чиргүүл болж байгаа. Ингээд үзэхээр хот гэдэг эдийн засгийн хөгжил байдаг. Гэтэл манай Үндсэн хууль дээр хот гэдэг үг байхгүйгээс хот хөгждөггүй. Үүний сөрөг үр дагавар нь Улаанбаатар хотод хүн амынх нь 60 хувь сууршсан байдаг.
Цаашлаад мал аж ахуй зэргийг аваад үзэхээр Үндсэн хуулинд мал аж ахуй төрийн хамгаалалтанд байна гээд заачихсан байдаг. Төрийн хамгаалалтандаа байна гэсний цаана малыг хувьчилчихсан байдаг. Тэгэхээр мал хэний өмч юм гэдгээс эхлээд, уламжлал соёл, бэлчээрийн хувьчлал зэрэг асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр нийгмийн эдийн засаг соёл, оюун санаа гэх мэт бүх зүйлийг эдийн засаг аваад явж байх байтал одоо байгаа 1992 оны Үндсэн хууль өөрийнхөө үүргийг гүйцэтгэж дууссан. Гагцхүү одоогийн нийгэмд тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа болов уу гэж бодож байна.
-Тэгэхээр таныг Үндсэн хуулийг бүрэн шинэчилэхээр болсон гэдгийг илэрхийлж байна гэж ойлгож болох уу?
-Үндсэн хуулийн эрхзүйч хүнийхээ хувьд шинэ Үндсэн хуулийг батлах цаг нь болжээ гэж үзэж байна. Ерөнхийдөө энэ санал дээр маш олон хүн санал нийлж байгаа. Гэхдээ шинэ үндсэн хууль уу, эсвэл энэ Үндсэн хуулиа өөрчлөх үү гэдэг дээр л саналууд хуваагдаж байгаа. Гэвч эцсийн эцэст өөрчилж ч болно, шинэчилж ч болно. Гагцхүү энэ шийдвэрийг гаргадаг субьект нь хэн бэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Минийхээр бол энэ өөрчлөлтийг хийх ёстой гэдэг субьект ард түмэн. Тиймээс ард түмнээс санал асуух ёстой. Ард түмний санал асуулгын тухай асуудлыг Үндсэн хуулин дээрээ ч заагаад өгчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулин дээр ард нийтийн санал асуулгыг нэвтрүүлэх журам гэж байгаа.
Мөн 1995 он батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэж байдаг. Энэ хуулиудын дагуу санал асуулгыг явуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Ерөнхийдөө нийгэм Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж авч магадгүй гэсэн зүйл харагдаж байна. Мөн ард нийтийн санал асуулга дор явагдах ёстой гэсэн зүйл байгаа юм. Гэвч өчигдөр орой УИХ-ын дарга захирамж гаргаад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гаргаад ирсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулинд нэмэлт биш өөрчлөлт оруулах захирамж гаргасан. Бүр тодруулбал, өчигдөр тохиосон Үндсэн хуулийн баярын өдрөөр уг асуудлыг хэлэлцээд үдээс хойш бүх намуудын төлөөлөл гэсэн ажлын хэсгүүдийг оруулсан байсан. Улмаар ажлын хэсгүүддээ хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганд багтааж таницуул гэсэн үүргийг өгсөн байгаа юм. Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5. Гэтэл гуравхан сарын дотор Үндсэн хуультай холбоотой асуудлыг ажлын хэсэг боловсруулна гэдэг маш их хардлагыг төрүүлж байгаа юм.
-Яг ямар хардлага?
-Нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулга яригдаад эхэлж байхад өрсөж байгаа юм шиг ажлын хэсгүүд томилчихсон. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулах цаг хугацаа нь эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, цагаан сар, баяр наадамтай давхацаж байгаа юм. Энэ нь нөгөө улс төрчдийг сурсан зангаараа буюу хүмүүсийг унтаж байхад, баяр наадмаар “болохгүй” зүйлээ хийх нь үү гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн хардлага бий болж байна. Урьд нь Монгол Улсын Үндсэн хуулийг улс төрчид өөрчилсөн. Өөрчлөхдөө 2000 онд өөрчилсөн. Энэ өөрчлөлт дордуулсан долоон өөрчлөлт гэдэг байдлаар тусаад одоо хүртэл хор нөлөө нь гараад явж байгаа. “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн хор нөлөөгөөр Монгол Улсад 38-ийн тал буюу 19 хүн хууль батлах эрхтэй болчихсон. Өөрөөр хэлбэл, УИХ нөлөөнд автах боломжууд нь гараад ирсэн. Тэгэхээр энэ болгоныг зогсоож манай УИХ-ын гишүүд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа ард түмнээсээ асуугаач гэдэг юмыг хэлэх гээд байгаа юм.
Бүр цаашилбал, шинэ засаг байгуулж олонхийн бүлэг байгуулсаны цаад агуулга энэ Үндсэн хуулийг өөрчлөх зорилго байсан юм биш биз.
-Ажлын хэсгийн асуудал дээр мэргэжлийн талаас нь яривал хэр туршлагатай хүмүүс байгаа вэ?
-Мэргэжлийн хэмжээнд хийгдэх ёстой энэ ажлын хэсэгт Н.Лүндээжанцан, Л.Цог даргыг эс тооцвол хуульчид байхгүй байгаа. Гэхдээ тухайн намдаа нэр нөлөө бүхий гишүүд байсан. Тэгэхээр ажлын хэсэг ийм хэмжээнд боловсруулж чадах уу гэдэг эргэлзээ төрүүлж байна. Мөн эсрэгээрээ хууль тогтоогч, эрх баригчид маань ямар өөрчлөлт хийхээ аль хэдийнэ шийдчихсэн, одоо зөвхөн цаг хугацааных нь хувьд хуульд нийцсэн байдал руу оруулахын тулд ажлын хэсэг байгуулаад явж байгаа юм биш биз гэсэн бодол төрж байна. Яагаад гэнэт өнөөдөр гэж. Ганцхан жишээ авахад л, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хугацаа 4 жил байдаг. Гэтэл энэ өөрчлөлтөөр 5, 6 болгочихвол үр дүн нь юу болох вэ?
-Үндсэн хуулинд яг ямар өөрчлөлт оруулах гэж байгаа нь тодорхой бус байх шиг байна?
-Хэдэн зүйл заалтад, яг хаана нь өөрчлөлт оруулах нь огт тодорхойгүй байгаа. Ерөнхийдөө энэ олонх болсон тохиолдолд “Оюутолгой”-н гэрээ, “Таван толгой”-н асуудлыг шийдсэн байдаг. Одоо Үндсэн хуулинд Засаглалын хэлбэрийг өөрчлөх гэж байна уу?. УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх гэж байна уу?. Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөх гэж байна уу, эсвэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх гэж байна уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Уг нь хуулинд зааснаар ил тод байх ёстой. Бүх шатанд бодитой ил тод, ард түмний бүрэн эрхэт байдал, оролцоог хангах гэдэг зүйл байхгүй байна.
Харин ямар зүйл заалтыг өөрчлөх гээд байгаа, хэзээ хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Угтаа ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөх ёстой, эсвэл үгүй. Шинэ үндсэн хууль батлах ёстой, эсвэл үгүй. Ийм л шийдвэрийг гаргах нь зүйн хэрэг юм шиг. Зөвхөн ард түмний сонголтын дараа Улс төрчид орох хэрэгтэй.
-Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг ард олны санал асуулгаар шийдвэрлэдэг улс байдаг уу?
-Хамгийн сүүлд л гэхэд 2011-2013 оны хооронд Европын холбооны улс өөрийнхөө гишүүн бүх улсууд дээр Европын холбооны үндсэн хуулийг батлах уу үгүй юу, хүлээн зөвшөөрөх үү үгүй гэдэг санал асуулгыг явуулсан. Хамгийн сүүлд Италь, Голлонд хоёр дээр болсон санал асуулгад Голландчууд Европын холбооны үндсэн хуулийг батлах цаг нь болоогүй гэсэн учир больсон. Швейцарт хагас жил тутамд бүх нийтийн санал асуулга явж байдаг. Ер нь бүх нийтийн санал асуулга орчин үеийн техник нөхцлөөс шалтгаалж боломжтой зүйл болж хувирсан.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг алдаа, дутагдал гаргавал таны зүгээс яах вэ?
-Үндсэн хуулийн цэцэд хандана. Учир нь Ерөнхийлөгч хүртэл Үндсэн хуулийн тэд дэх хэсгийг өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт хүртэл байгаа. Тэгэхээр хэн аль хэсгийг нь өөрчлөх санал гаргасан дээр үндэслэж, энэ нь хуулинд нийцэж байна уу үгүй юу гэдгийг ил тодоор гаргаж ирж, асуудлыг тавина.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (11)