2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотын ЗЦГ-ын МШУЗХэлтэст нийт дуудлага мэдээ мэдээлэл 307 бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй дуудлага 247 хүлээн авснаас хэрэг 6 гарч 1 хүн нас барж 5 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдаал буурахгүй байна өнгөрсөн 2014 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30835 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Үүнээс эрхийн үнэмлэхтэй 24755 жолооч үүнээс 26714 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн МУ-ын ЗХТх-ийн 25-1 д заасан заалтаар 6 сараас 2 жилийн хугацаагаар хасч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан 4958 хүнийг Шүүхийн шийдвэрээр 7-30 хоног хүртэл хугацаагаар баривчлуулсан байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос гарсан хэрэг осол 1058 бүртгэгдсэн үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигч 366 бусад нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч байна.
Согтуугийн улмаас нас барсан 28 үүнээс явган зорчигч 10, зорчигч 10, жолооч 8 байгаа бол насны хувьд 0-17 насны 1, 18-30 насны 10, 31-35 насны 11, 36-аас дээш насны 6 хүн байна. Нийт 137 хүн хүнд хөнгөн гэмтснээс явган 19, зорчигч 41, жолооч 77 байна. Хүйсийн хувьд эмэгтэй 31, эрэгтэй 106 гэмтсэн хүнийг насны байдлаар авч үзвэл 0-17 насны 18, 18-30 насны 42, 31-35 насны 49, 36-аас дээш насны 28 хүн бэртэж гэмтсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































