Дэлхий нийтэд урьд өмнө нь учирч байгаагүй хамгийн аюултай дайсан гэж нэрлэгдэж буй “Исламын улс” бүлэглэлийг тойрсон дуулиант үйл явдлуудаас хүргэж байна. Энэ бүлэглэл 1999 онд Аль-Кайдагийн Ирак дахь салбар нэрээр байгуулагджээ.

1. Нууц байрлалаас жиргэв

2. Бяцхан цэрэг хоёр эрийг цаазлав

3. Секс боолоо зодож болно

4. "Исламын улс" бүлэглэлийнхэн гудамжны илбэчинг цаазлав
2015 оны нэгдүгээр сард Сирийн Ракка хотын гудамжинд илбэ үзүүлдэг жүжигчний толгойг хэт даврагчид цавчсан билээ. Жүжигчний үзүүлбэр Бурханд харшилж байгаа мэт санагдсан учир шууд цаазалсан байна. Тэр "Исламын улс" бүлэглэлийнхэнд ямар ч гэм хор учруулаагүй хэрнээ амь насаараа том төлөөс төлсөн юм. Лалын шашны ёсонд хүмүүсийг төөрөгдүүлж, заль мэх хэрэглэх, илбэ үзүүлэх зэрэг нь хориотой байдаг ажээ. Коранд сударт заль мэхийг хориглосон байдаг учраас түүнийг нийтийн эзэмшлийн талбайд цаазаар авсан юм.

5. Харгис видео бичлэгүүд хөвөрсөөр...
2014 оны арванхоёрдугаар сард Йемен дэх Аль-Кайда бүлэглэлийн командлагч Наср Бин Аль-Анси "Исламын улс" бүлэглэлтэй тэрсэлсэн хэнийг ч болов цаазална гэдгээ зарлажээ. АНУ-ын нисэгчгүй байлдааны онгоцны довтолгооны эсрэг хариу барина гэдгээ амлав. Ингээд удалгүй Твиттер хуудаснаа гадаадын гэм зэмгүй иргэдийг цаазалж буй бичлэгүүд ээлж дараалан цуварсан юм. Йемений 15 цэргийг Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой хэмээн цаазалсан нь хэт даврагчдын дургүйцлийг төрүүлсэн бололтой.

6. Иракийн нисэгчид бөмбөгний оронд хангамжийн бараа андуурч шиджээ
2014 оны есдүгээр сард "Исламын улс" бүлэглэлийнхэн тун санамсаргүй байдлаар гэнэтийн бэлэг авчээ. Ирак цэргүүдэд хүргэх гэж байсан тусламжийн бараанууд Анбар мужийн нутаг дэвсгэрт унаж, террористуудын гарт орсон байна. Үхлийн шарх авсан армийн цэргүүдэд тусламжийн эм хэрэгсэл ус, агаар мэт хэрэгтэй байсан боловч командлагчийн буруу төлөвлөгөө, нисэгчийн туршлага дутсанаас болоод дайснууддаа тусласан юм. Иракийн хэвлэлүүд энэ алдааг ноцтой шүүмжилж байлаа.

7. Isis охин нэрээ өөрчлөхөд хүрлээ
Сэтгүүлчдийг цаазалж буй харгис "Исламын улс" бүлэглэлтэй адил нэртэй охин АНУ-ын Миамид амьдардаг. Isis Martinez нэртэй энэ охин харгис бүлэглэлийн нэрийг товчилж бичихгүй байхыг хэвлэлүүдээс шаардаж байв. Мартинезийн ээж охиндоо Египетийн тэнгэр, бурханы нэрийг өгсөн нь яваандаа хэт даврагчдынхтай адил болж, сөрөг хандлагууд үүсчээ. Тэрээр нэрээ сольж магадгүй болоод байна.

8. Гурван охин "Лалын улсад" нэгдэх гэж гэрээсээ зугтжээ
Германы иргэд болох 15-17 насны гурван охин эцэг, эхийнхээ мөнгийг хулгайлж, Сири дэх хэт даврагчидтай нэгдэх гэж байгаад онгоцны буудал дээрээс баригджээ. Цагдаа нар охидыг гэр гэрт нь буцаасан юм. Сомали, Судан гаралтай тэдгээр охид Туркт очиж суралцах гэж байсан хэмээн тайлбарласан ч хэт даврагчидтай уулзах зорилго нь тодорхой болсон байна. Ойрхи Дорнод дахь гадаад дайчдын дийлэнх хувь нь Европын иргэд байгаа ажээ.

1. Нууц байрлалаас жиргэв
Шинэ
Зеландын иргэн Марк Тэйлор Ирак, Сири дэх "Лалын улс" бүлэглэлд нэгдэж,
2012 оноос хойш дайтаж байна. Тэрбээр утасныхаа мөрчийг унтраахаа
мартсанаас болоод жинхэнэ байрлалаа санаандгүйгээр мэдэгдчихжээ. Түүний
жиргээнээс болоод Сирийн армийн цэргүүд хат даврагчдад томоохон цохилт
өгсөн юм.

2. Бяцхан цэрэг хоёр эрийг цаазлав
2015
оны нэгдүгээр сард "Исламын улс" бүлэглэлийнхэн Оросын тагнуул гэдэг
нэрийдлээр хоёр хүнийг цаазалж байгаа бичлэгээ нийтэд дэлгэсэн юм.
Цаазыг гүйцэтгэж байгаа дайчин нь бяцхан хөвгүүн байсан нь дэлхий
нийтийг эмзэглүүлсэн билээ. Энэ Казак хүү Сирид нэг жилийн гаруйн өмнөөс
шилжин суурьшиж, тулаанд сайн дураараа оролцох болсон 150 хүний нэг ажээ. Хэт даврагчид бага насны хүүхдүүдийг амиа
золиослогч, хууль сахиулагч, амьд бамбай болгон бэлтгэдэг байна. Тэд
тагнуулчдыг ямар ч өршөөлгүй цаазалдаг гэнэ.

3. Секс боолоо зодож болно
2014
оны арванхоёрдугаар сард "Лалын улс" бүлэглэлийнхэн өөрсдийн цагдан
хорьж буй эмэгтэй боолуудтайгаа хэрхэн харьцаж байхыг дайчдад зааварчилсан
дүрэм баталжээ. Энэхүү бичиг баримтад "Олзлон авсан эмэгтэй онгон бол
шууд секс хийхийг зөвшөөрнө. Хэрэв тийм биш бол эхлээд тэдгээр
эмэгтэйчүүдийн умайг ариутгах хэрэгтэй" гэж заасан байна. Мөн секс болоо
зодож болно гэжээ. Жихад дайчид Иракийн Язидис үндэстний 2500 орчим
эмэгтэйг хулгайлсан тухай баримт бий.

Сэтгэгдэл (2)