“Хаан Индэр ” оны хүндэтгэлийн лекцийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Бизнесийн хаадын нэгдсэн лекц хэмээх тодотголтой уг хэмжээ нь 2006 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд энэ цагийн хамгийн нэр нөлөө бүхий олны итгэл хүндлэлийг хүлээсэн хүмүүс жилдээ нэг удаа “Хаан индэр”-т нэгдэж лекц уншдаг.

Харин саяхнаас “Хаан индэр” арга хэмжээний нэрийг урдаа барьж хэсэг залуус мөнгө олохоор 25000 төгрөгийн үнэтэй тасалбарыг худалдаанд гаргаж, залилан хийхээр санаархасан талаар эх сурвалж мэдээллээ.
Үүнийг бататгаж эдийн засагч Д.Жаргалсайхан өөрийн Twitter хуудаснаа “Би энэ тухай мэдэхгүй, оролцохгүй, наад үйлдлээ зогсоо гэж хэлсэн” хэмээн жиргэжээ.
Уг нь уг лекцинд илтгэл тавих хүмүүсээр Монос Группын Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Хас”-ын Ч.Ганхуяг, “Голомт” банкны Ерөнхийлөгч Ө.Ганзориг, Эдийн засагч Д.Жаргалсайхан, Б.Бямбасайхан зэрэг бизнесмэнүүд нэрлэгдээд байсан юм. Гэтэл тэд лекц уншихгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн байжээ.
Өмнө нь энэ арга хэмжээг “Залуу манлайлал” төвөөс зохион байгуулдаг байсан бөгөөд энэ жилийн арга хэмжээг “Глобал эвэнт” хэмээх байгууллага зохион байгуулж байгаа аж.

Д.Ундрах /24tsag.mn/