Сар шинэ дөхөхөөр янз бүрийн хулгай дээрмээс эхлээд хуурамч мөнгөн тэмдэгтийн хэрэг өсдөг гэхэд болно. Тэгвэл өчигдөр "Капитал" банкинд БНХАУ-ын мөнгөн тэмдэгт хуурамчаар солиулсаныг эд мөрийн баримтаар илрүүлжээ. Тодруулбал, 100 юань солиулсаныг эд мөрийн баримтаар хурааж шалгаж байгаа аж. Иймээс иргэддээ хуурамч мөнгөн тэмдэгтийг ялгаж таних хийгээд хэн нэгнээс хуурамч мөнгөн тэмдэг авсанаа мэдэж санаатайгаар бусдад өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































