СХД-ийн 12-р хороо “Саппорогийн урд үл таних хүмүүст дээрэмдүүлсэн” гэсэн мэдээллийг өчигдөр 22.20-д авч Бүргэд-114 чиглэлийн ХЖА а/х Б.Батцоож, а/а Б.Ган-Эрдэнэ нар шалгахад, "Д"-ийн “Samsung F-120” маркийн гар утсыг 18 настай эрэгтэй Г гэгч бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэн хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.Шөнө оройн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг бүлэглэн дээрэмдэх тохиолдол удаа дараа гардаг учир иргэд шөнө оройн цагаар үнэтэй эдлэл, их хэмжээний мөнгө биедээ авч явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































