БНХАУ хар тамхины хууль бус наймааны маш том зах зээлтэй бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн олон Монгол иргэдийг энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанлаа татан оролцуулсаар байна. Хар тамхины зах зээлд 65 тэрбум ам.доллар эргэлдэж, 15 сая гаруй хүн мансуурах донтой болж, үүний улмаас жил бүр 100 мянган хүн нас бардаг гэсэн судалгааг НҮБ-ын Хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан байдаг. Хатуу чанга хуультайгаараа алдартай Хятад улс нь хар тамхийг 50 граммаас дээш хэмжээтэйгээр тээвэрлэсэн тохиолдолд цаазын ял шийтгэгдэхээр хуульчилсан байдаг. Хятад улсын хуулиар шүүх эцсийн шийдвэрээ гаргасан л бол эргэж, буцаж гэсэн ойлголт бараг л байхгүй юм. Цаазын ял оноож хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн орнуудын толгойд бичигддэг Хятад улс хар тамхины хэрэгт холбогдож цаазын ял сонссон хүмүүсийн толгойд нь бууддаг байна. Хятадаас гадна Тайланд, Турк, Саудын Араб, Өмнөд Солонгос зэрэг улсуудад мөн цаазын ял оноодог. XIX зууны үед Англичууд Хятад руу хар тамхи хууль бусаар оруулдаг сүлжээг бий болгож энэ сүлжээ нь цааш задарсаар Хятадын хил хар тамхины сүүдэрт бүрэн автсан гэдэг. Тухайн үед хар тамхи бараан зах дээр хүртэл худалдаалагдаж Хятадын дээд зэрэглэлийн тансаг амьдралтай эрхэм төдийгүй үгээгүй ядуу иргэн ч цагаан тахалд бүрэн автсан байсан талаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хар тамхины уршигаар газар нутгаа хэд хэд хуваасан эмгэнэлт түүхээ мартаж, энэ асуудлаас бүр мөсөн салахын тулд Хятад улс эрх зүйн чинэчлэлийг хийж хуулиа чангатгасан юм. Тиймээс хар Хятадад хар тамхи залгиж тээвэрлэсэн хэрэгт доод тал нь 20-30 жилийн ял өгдөг. Гэхдээ ийм ял сонсох нь ховор. Ихэвчлэн цаазын ял оноодог байна.


Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)