Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатар хотоос морджээ. Айлчлал маргааш албан ёсоор эхэлж, энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Өнөөдрийн байдлаар тус улсад Монгол Улсын 5000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа байгаа юм.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех улс дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа нэгдүгээр сарын 21-24-нд Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоно.





















































Сэтгэгдэл (6)