
Гэтэл энэ хооронд Нигерийн Засгийн газар Боко Харамын дайралтад долоо хоногийн дотор 150, 2014 онд 2000 хүн амиа алдсаныг хүлээн зөвшөөрлөө. Барууны хэвлэлүүд Нигерийн Бага хотод өрнөж буй аймшигт аллагыг анхаарахгүй байгаа нь хачирхалтай. Террористууд хүмүүсийг эцэж цуцтал нь хөөж, амьдаар нь шатааж, хүүхэд, эмэгтэйчүүдийг живүүлэн хөнөөж байна. Эдгээр өдрүүдэд хэвлэлүүд Парисын халдлагад анхаарсаар байгаад Нигерьт юу болж өнгөрснийг хэн ч анзаарсангүй.
Нигерийн эрх баригчид нутаг нэгтнүүдийнхээ амь насыг юман чинээ тоодоггүй, бүр зарим нь өөрсдөө террористуудтай холбоотой учир аллагыг дэлхийн анхаарлын төвд оруулахыг хүсэхгүй байгаа гэж ажиглагчид ч дүгнэжээ. Тиймээс ч Боко Харйсамын гарт барьцаалагдсан 200 гаруй охидыг өнөөг хүртэл нь буцаан авчраагүй, армийн цэргүүдээ хөдөлгөхгүй байгаа гэж үздэг. Ерөнхийлөгч Гудлак Жонатан ард иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй хэрнээ үдэшлэгт оролцож буй зурагнуудаа Фэйсбүүкт нийтэлжээ. CNN агентлаг энэ талаар биш Парисын халдлагыг онцолсон юм. Африкийн зургаан орны удирдагч Бага хотын аймшгийн төлөө бус Парисын халдлагын төлөө эмгэнэж буйгаа илэрхийлсэн билээ.
Түүнчлэн Египетийн "Аль-Ахоам", Нигерийн "Вангуард", Кенийн "Зүүн Африк" зэрэг нэр хүндтэй сонингууд тив, дотооддоо өрнөж буй эмгэнэлт явдлыг төдийлөн тоосонгүй.
Үүний үр дагавраар Нигерь хүмүүсийн амь нас үнэгүйдэж, хүн төрөлхтнийг аймаглан устгаж буй харгис гэмт хэргийг үл тоомсорлон өнгөрүүлж байна. Мөн гэмт хэрэгтнүүдэд ямар ч шийтгэл хүлээлгэхгүй үлдэж байгаа ажээ. Францын колони байсан Нигерь улс Африк тивд эдийн засгаараа тэргүүлдэг боловч хүмүүнлэнгийн гамшиг нүүрлэсэн орон болж хувирлаа.





















































Сэтгэгдэл (4)