ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангид хоригдож буй Г.Сарангэрэл ирэх гуравдугаар сарын 20-нд суллагдахаар болжээ. Учир нь түүний хоригдох хугацаа ийнхүү дуусч байгаа юм. Харин тэрбээр хоригдох хугацаандаа хорих ангид ус зөөвөрлөх ажил хийж байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр өдөр бүр худгаас хорих анги руу 1 тонн 500 литр усыг 40 литрээр зөөдөг гэнэ. Энэ нь эмэгтэй хүнд ахадсан тухай тэрээр өгүүлжээ. Уг нь 1 тонн 500 литр ус зөөх ажлыг өмнө нь хоёр хүн хийдэг байсан ч Г.Сарангэрэлийг уг хорих ангид шилжсэнээс хойш ганцаарангаар хийлгэж байгааг эх сурвалж онцоллоо.Дашрамд хэлэхэд, Г.Сарангэрэлийг хоригдож байх хугацаанд түүний найз залуу болох н.Борхүү нь байнга эргэж тойрч байгаа эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (23)