Нүүдэлдэг зэрлэг амьтдыг хамгаалах Конвенциас манай улсын санаалчилсан хонин тоодог шувууг хамгаалах санаалчлагыг дэмжсэн байна. Уг шувуу нь ОХУ, БНХАУ, Монгол улсын нутаг дэвсгэрт 2000 орчим тоо толгой үлдсэн нэн ховор шувуу аж. Хонин тоодог шувууны үржлийн хугацаа хавьгүй урт бөгөөд арван жилд үрждэг амьтан учраас ийнхүү устаж үгүй болоход ойрхон болоод байгаа юм. Энэ шувуу манай оронд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн зэлүүд талд цөөн тоогоор тааралддаг ажээ.



















































