Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Давос”-оос ”Яс зуух” нь чухал

2015-1-20
0
ЖИРГЭХ
Швейцарийн Давос хотноо болох 2015 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татдаг чухал үйл явдлуудын нэг юм. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн томоохон тоглогчид гол үүрэгтэй оролцох нь тодорхой.
world_economic_forum       Швейцарийн Давос хотноо болох 2015 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татдаг чухал үйл явдлуудын нэг юм. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн томоохон тоглогчид гол үүрэгтэй оролцох нь тодорхой. Дэлхийн 40 гаруй орны удирдагч, 2500 гаруй бизнесийн магнатууд Давосын чуулганд оролцохоор мэдүүлсэн.

       Улс орнуудын хооронд өрнөдөг, ач холбогдол цар хүрээгээрээ томоохонд тооцогдох чуулга уулзалтуудыг эрэмбэлвэл Давос дээрээсээ гуравт орно. Нэгдүгээрт мэдээж  Их наймын уулзалт буюу өндөр хөгжилтэй, ардчилсан найман улсын дээд хэмжээний уулзалт орно. Хоёрдугаарт Их хорийн чуулга уулзалт орно. Энэ нь шууд эдийн засгаар нь хэмжээд гаргаад ирсэн жагсаалт. Харин Давосын чуулга уулзалтыг “Их-50”-ийн уулзалт ч гэдэг. Гэхдээ энэ бол эдийн засгийн нөхцөл байдлынх нь хэмжээгээр нь гаргаад ирсэн тоо биш. Харин эдийн засгийн хувьд нөлөөтэй, хөгжих ирээдүйтэй, ач холбогдолтой улс орнуудыг л консерциумдаа нэгтгэж чадсан хэрэг. Мөн дэлхийн эхний 1000 компани, дэлхийн мянган шилдэг улс төрч, удирдагч, тэгээд дэлхийн мянган шилдэг судлаач, сэтгүүлчийг оролцуулаад болж байгаа зүйл, болохгүй байгаа асуудлаа ярьж, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, цаашаа яаж явахаа ярилцдаг. Эндээс бид өөрсдийгөө таниулах, цаашдаа эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжилд хүрэх дөт зам, ойрын хэдэн жилд Монголоос татгалзах болсон гадаадын хөрөнгө оруулагчдыг шинээр татах болно. Тийм ч учраас ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй.

         Ер нь энэ удаагийн чуулга уулзалт дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тооцолж гаргана. Учир нь дэлхийн дахины эдийн засаг тогтвортой биш байна. Тодруулбал Энэтхэг эдийн засгийн шинэчлэл хийхээр тэмцэж байна. Япон, Бразил гэх орнуудын хурдацтай өсөлт саарч эхэллээ. Бразилыг хөлбөмбөгийн дэлхийн аваргаас нэлээд өөрчлөлт авах байх хэмээн таамаглаж байсан ч тусыг эс олсон. Орос хэмээх “зөрүүд” том гүрэн Укрианы асуудлаас болж Европын орнуудад хавчигдаж эхэллээ. Үүнийхээ горыг амсаж эдийн засаг нь бүхэлдээ асуудалд ороход ойрхон байна. Мөн нефтийн үнэ ханш огцом уналаа. Энэ хооронд Америкийн эдийн засаг 2014 оны гуравдугаар улиралд сүүлийн 10 жилд байгаагүйгээр өсч, таван хувьд хүрлээ. Энэ утгаараа судлаачид 2015 он Америкийн жил болно гэсэн таамгийг цухалзуулах боллоо. Евро бүсийн санхүүгийн хомсдол 2015 онд гурван хувиар буурч магадгүй. Испани, Ирланд Латви зэрэг хямралтай орнуудын эдийн засаг эерэг үр дүн харуулж эхэллээ. Үүнийг дагаад банк санхүүгийн систем сэргэж байгаа чухал үзүүлэлтүүдийг хэрхэн цаашид үргэлжлүүлэх талаар хэлэлцэнэ. Давос 2015 чуулга уулзалтыг тойм зургаар нь харвал нэг иймэрхүү.

      Харин одоо Давос 2015 чуулган уулзалт манай оронд хэрхэн нөлөөлөх вэ. Бид Швейцариас юу хүлээж болох талаар дурдъя. Давосын уулзалтын дараа тухайн жилийн улс төр, эдийн засгийн чиглэл тодорхойлогддог. Дэлхийн олон салбарын нэртэй лидерүүд олон хэлбэрээр асуудлуудаа тохирч авдаг.  Давосын уулзалтаар яригдсан зүйл бүр хожим хойно ч хэрэгждэг маш чухал уулзалт. Монгол Улс энэ уулзалтад анх 1990-ээд оны сүүлээс Ерөнхий сайдын төвшинд оролцож эхэлсэн бөгөөд 2009 оноос Ерөнхийлөгчийн төвшинд оролцож байгаа. Энэ бол бидний хувьд томоохон ахиц дэвшил. Мөн тус байгууллагатай хамтран хуралдаан, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна. Монгол Улс энэ уулзалтад оролцох бүртээ нөлөөгөө тэлж, асуудлуудаа тавьж байна. Энэ жил ч гэсэн “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулна. Монголын түүх, соёл, өв уламжлал, орчин үеийг сурталчилдаг уламжлал тогтоод байна. Тус үдэшт ач холбогдол өгөх хэрэгтэй. Энд л биднийг шинэ хөрөнгө оруулагчид олж харах магадлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ уулзалтын үеэр Монголын ардчиллын 25 жилийн ойн мессежийг хүргэнэ. Хамгийн чухал нь Давост хөгжиж буй  болон хөгжингүй орнуудын томоохон бизнесийн төлөөлүүд, үндэстэн дамнасан томоохон хөрөнгө оруулагч компаниуд оролцоно. Энэ боломжийг ашиглаад л хууль эрх зүйн таатай нөхцөл байдалтай, гадны хөрөнгө оруулагчидад нээлттэй хэмээн өөрсдийгөө харуулах нь зөв. Тэгж байж л эдийн засгийн хямралаас гарч, валютын урсгалыг Монгол руугаа татна. Мөн тэд биднийг хөгжлийн хөтөлбөрөө амжилттай боловсруулж байгааг хараад итгэлцэл төрөх нь дамжиггүй. Нэг үгээр хэлбэл Монгол орныхоо уул уурхай, ашигт малтмал, эдийн засгийн нөхцөл байдлыг тив дэлхийд сурталчлах сайхан боломж. Эдгээрээс  гадна манай улс 2016 онд улс төрөөр бол “олимп”-тэй зүйрлэн ойлгож болох АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо хийхээр болсон. Давост очих Европ, Азийн тэргүүнүүдтэй  АСЕМ дээр хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч яриа, хэлэлцээрүүдийг хийнэ. АСЕМ бол биднийг цоо шинэ төвшинд гаргах томоохон үйл явц төдийгүй идэвхтэй байх аваас "Явсан нохой яс зууна" гэгчээр нөлөө үзүүлэх нь мэдээж. Харин Давосын чуулга уулзалт биднийг түүнд бэлтгэх томоохон сорилт.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.113.58)
    olon yum yariaad hereggui,.. zugeer l ot, tt-ee hudulgu, busad ordoo hudulgu bidend naaldsan ur uguuj heregtei bn ,.. ternees yariaa hereggui shuuu haa baisan davos bidnii asuudaliig shideehgui shuu,,. turuu jil yuyy shiideveee surjinted l uulzad l baisan biz d,, yuyy shiidsiin ajiliin ur dun n yuy bsiin ter tailangaa taviaacheeee
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (119.40.100.222)
    үхсэн хойшоо
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    29 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    1 цаг 42 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    2 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    2 цаг 31 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    2 цаг 48 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    2 цаг 53 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    3 цаг 9 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    3 цаг 16 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    4 цаг 14 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    4 цаг 52 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    4 цаг 55 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    4 цаг 58 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    5 цаг 1 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    5 цаг 6 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    5 цаг 57 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    6 цаг 59 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 23 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    7 цаг 26 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    8 цаг 3 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    8 цаг 11 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК