Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 24-ний өдөр вальс хөгжмийг үндэслэгч, хөгжмийн зохиолч И.Штраусын бүтээлүүдээр “Оргилуун дарс” шинэ балет тавих гэж байна. Шинэ жилийг санагдуулам уг хөгжмийн бүтээлийг балетын урлагт дуртай, хайртай үзэгчиддээ зориулан толилуулахаар болжээ. "Оргилуун дарс" балетыг найруулагч Д.Дашлхагва найруулан тайзнаа амилуулах юм байна.



















































