Монголын түүхэнд анх удаа хоригдож буй ялтан УИХ-ын гишүүнийг хариуцагчаар татсан шүүх хурал болох гэж байна. Тодруулбал, хар тамхины хэргээр гурван шатны шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгүүлээд буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн, Өргөдөл байнгын хорооны дарга О.Баасанхүүг өөрийнх нь нэр төрд халдсан гэж шүүхэд хандаад байгаа юм. Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь биеэ үнэлэгч, хар тамхичин хэмээн зарлаж, нэр төрд нь халдсан гэж 10 тэрбум төгрөг нэхэмжлэн, нэхэмжлэлээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хүргүүлж, иргэний хэрэг үүсгэжээ.
Хэргийг тус дүүргийн шүүгч С.Энхбаярт хуваарилсан байна.
Хэдийгээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд өгөх асуудлыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн ярьсан ч 10 тэрбум төгрөг нэхэмжлэхэд тэмдэгтийн хураамж болох 200 гаруй сая төгрөгийг Г.Сарангэрэл шүүхэд өгөх юм. Гэвч тэрээр тэмдэгтийн хураамж болох мөнгийг гаргаж чадахгүй учир Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр удаа дараа шүүхэд хүсэлт гаргаснаар амьдралын боломж тааруу хэмээн тэмдэгтийн хураамжаас чөлөөлжээ.
Шүүх Г.Сарангэрэлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн хурлын товыг 60 хоногийн дотор багтаан гаргана. Шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор сунгах боломжтой юм. Ингэснээр Г.Сарангэрэл, О.Баасанхүү нарын шүүх хурлын тов ирэх гуравдугаар сарын дундуур товлогдох магадлалтай байна. Хэрвээ 30 хоног сунгавал ирэх дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү, эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн хүмүүжигч Г.Сарангэрэл нар шүүхийн танхимд уулзах нь.
Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ус зөөх ажил хийж байгаа. Хэдийгээр ажил нь хэцүү байгаа тухай ойр дотныхондоо хэлсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татсан шүүх хуралдаанд заавал оролцох хүсэлтээ байгаагаа уламжилжээ. Гэхдээ Г.Сарангэрэл ирэх гуравдугаар сарын 20-нд суллагдах учир шүүх хурлаас өмнө суллагдсан байж магадгүй юм байна. УИХ-ын гишүүд шүүхийн танхимд дуудагдах хэрэг тэр бүр гараад байдаггүй. Монголын түүхэнд “Төрийн гурван өндөрлөг” шүүхийн танхимд дуудагдсан тохиолдол “долдугаар сарын 1”-ний хэрэг буюу “цагдаагийн хурандаа” нарын шүүх хурлаар л гарч байв. Харин УИХ-ын гишүүн ялтаны гомдлоор хариуцагчаар шүүх хуралд орох нь түүхэндээ анх удаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хүмүүжигч Г.Сарангэрэл нар болох нь.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Сарангэрэлийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нялх амраг хар тамхины хэргээр саатуулагдсан тухай мэдээлсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Тун удахгүй шүүхийн танхимд ялтан Г.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Өргөдөл байнгын хорооны дарга О.Баасанхүү нар.....
Б.Туяа
Эх сурвалж: Eagle.mn
Эх сурвалж: Eagle.mn





















































Сэтгэгдэл (52)