"Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутгаад байгаа. Тэгвэл уг хэргийн шүүх хурал маргааш 09:00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно.

Хэргийн талаар өнгөрсөн долоо хоногт УЕПГ-ын газраас мэдээлэл хийж, энэ нь манай улсад томоохондоо тооцогдох татвараас зайлсхийсэн хэрэг болохыг мэдэгдсэн. "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.
Дашрамд хэлэхэд, мөрдөн байцаалтын явцад "Саусгоби сэндс"-ийн удирдлагууд 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдсон гэдгийг албаныхан онцлоод байгаа юм.

Дашрамд хэлэхэд, мөрдөн байцаалтын явцад "Саусгоби сэндс"-ийн удирдлагууд 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдсон гэдгийг албаныхан онцлоод байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































