Чөлөөтийнхөн бүтэн багаараа ОХУ-ын алдарт бөх И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд оролцохоор явлаа. Тэд алдарт И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХҮI дахь удаагийн тэмцээнд хүч үзнэ. Тэмцээн ОХУ-ын Красноярск хотод нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд болно.





















































